Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдөр:
– Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,
– 2023 оны ургацын урьдчилсан баланс,
– “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол,
– Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар,
– Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар,
– Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.