kate-1.jpg

2017-11-21 12:23
Кембрижийн гүнгийн ахайтан, өдгөө 35 настай Кейт даваа гарагт Виндзорт болсон хатан хаан, Эдинбургийн гүнгийн хуримын 70 жилийн ойд хүний юмаар хүүдэгнэжээ. Тодруулбал, тэрбээр ханхүү Уильям, Харри нартай ордон руу явах үед олны нүд түүний зүүсэн сувдан зүүлт дээр тусч байсан юм. Дөрөв давхарласан мэт харагддаг энэхүү сувдан зүүлтийг Кейт хатан хаан II Елизаветагаас түр […]

usa-mexico.jpg

2017-11-21 11:28
АНУ, Мексикийн дурлалт хос хоёр орны хилийн зурвас дээр өвөрмөц хуримаа хийлээ. “Financiero” порталын дамжуулснаар хос Мексикийн Тихуана дүүрэгт “Итгэлийн хаалга” хэмээх нэртэй газар хуримласан гэнэ. Энэхүү “хаалга” нь хилийн хоёр талд амьдарч буй, ямар нэгэн шалтгаанаар бие биетэйгээ уулзаж чаддаггүй төрөл төрөгсдийг уулзуулахад зориулж, сүүлийн жилүүдэд хэд хэдэн удаа нээгдэж байгаа юм. Харин хоёр […]

merkel.jpg

2017-11-21 09:46
Германы канцлер Ангела Меркель парламентын олонхийг бүрдүүлж, тогтвортой Засгийн газар байгуулах эвслээ бүрдүүлж чадсангүй. Түүний хувьд цөөнхийн Засгийн газрыг удирдахад бэлэн бус байгаа бөгөөд цорын ганц гарц нь парламентын шинэ сонгууль явуулахаас ч аргагүй байдалд оруулж мэдэх юм. Гэхдээ сонгууль болсон ч өмнөхтэй адил дүн гарах магадлал өндөр байна. Тиймээс өдгөө Меркель тус улсын Ерөнхийлөгч […]

brexit.jpg

2017-11-21 09:41
Их Британи улс Европын холбооны бүрэлдэхүүнээс гарахаар болсноос хойш өрх бүр жилд дунджаар 404 фунт стерлинг буюу 530 орчим доллараа алдаж байна. Энэ тухай Лондоны эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн үзүүлэлтийн төвийн судалгаа харуулж байна. “Бүх нийтийн санал хураалтын асуудлаарх статистикийн анхны тодорхой дүн шинжилгээгээр инфляцид сөргөөр нөлөөлж, бодит цалинг бууруулж, Их Британийн амьдралд түвшинг […]


2017-11-20 17:38
Киргизийн “Де-Факто” сонины ерөнхий редактор Амантур Мусагулов тус улсын Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевын хэвлэлийн бага хурлын үеэр бугуйн цагийг нь гуйжээ. Сэтгүүлч эр микрофонд дөхөж очоод асуулт тавихын оронд Ерөнхийлөгч өөрт нь цаг бэлэглэж байна гэж зүүдэлснээ ярьжээ. Үүнийхээ дараа тэрбээр төрийн тэргүүнээс цагийг нь дурсгал болгохыг гуйжээ. Атамбаев ч “Өмд л гуйгаагүй бол яамай даа” […]

tahia.jpg

2017-11-20 13:26
Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн яамнаас даваа гарагт тус улс улсын тахианы бүх аж ахуйд 48 цагийн хорио цээрийн дэглэм тогтоолоо. Энэ нь H5N6 шувууны ханиадны вирус тархахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм байна. Тус яамны мэдээлснээр Чолла-Пукто мужийн нэгэн фермийн нугас саяхан H5N6 вирусээр халдварлагдсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон гэнэ. Тиймээс тус фермийн […]

trump-1.jpg

2017-11-20 12:18
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter” хуудсандаа АНУ-ын өмнөд хил дээр Америкийн цэргийн алба хаагч амиа алдсан тухай жиргэжээ. Тэрбээр “Хилийн албаны офицер өмнөд хил дээр амиа алдаж, бас нэг нь маш хүнд шархадлаа. Бид энэ үйл явдалд буруутай этгээдүүдийг олж, хариуцлагад татах болно. Бид хана барих болно. Бид үүнийг хийх ёстой” гэж жиргэсэн байна. Хил […]

mugabe.jpg

2017-11-20 09:26
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабе ням гарагт ард түмэндээ хандаж үг хэлжээ. Тэрбээр энэхүү үйл явдлыг хэд хэдэн удаа хойшлуулж байсны эцэст ийнхүү үг хэлсэн байна. Уг нь түүнийг цэргийнхэнтэй хэлэлцээр хийсний үр дүнд сайн дураараа бүрэн эрхээсээ татгалзах байх гэж хүмүүс хүлээж байлаа. Гэтэл 20 минут үргэлжилсэн ард түмэндээ хандаж хэлэх үгэнд тэрбээр иргэдээсээ […]

nomer.jpg

2017-11-20 09:12
Бизнесмэн Ахмед аль-Марзуки АНЭУ-аас гурван сая ам.доллараар автомашины дугаар худалдан авчээ. Энэ тухай “Khaleej Times” мэдээлсэн байна. Тэрбээр Абу-Дабигийн дуудлага худалдаанаас энэхүү худалдан авалтыг хийснэ бөгөөд “Би “2” гэсэн регистрийн дугаар авсан баярлаж, бахархаж байна” гэж мэдэгджээ. Дуудлага худалдааныхан өвөрмөц дугаараас нийт 15 сая орчим ам.доллар олсон бөгөөд энэ мөнгийг буяны үйлсэд зарцуулахаар төлөвлөж байна.

usleg-hol.jpg

2017-11-17 15:36
Одод гэхээр бидний төсөөлөлд бүх л зүйл нь төгс төгөлдрийн туйл хүн санаанд буудаг. Үс гэзэг, нүүр будалт, хувцас гээд өөлөх зүйл огт байдаггүй мэт. Ингэж л бид алдартай жүжигчин, дуучин, моделиудын төсөөлдөг. Гэхдээ тэдэнд ч бас сул тал байдаг аж. Заримдаа тэд хөлийнхөө үсийг ч хусалгүйгээр улаан хивсэн дээгүүр алхдаг. Линдси Лохан Линдси Лоханыг […]