Кембрижийн гүнгийн ахайтан, өдгөө 35 настай Кейт даваа гарагт Виндзорт болсон хатан хаан, Эдинбургийн гүнгийн хуримын 70 жилийн ойд хүний юмаар хүүдэгнэжээ.
Тодруулбал, тэрбээр ханхүү Уильям, Харри нартай ордон руу явах үед олны нүд түүний зүүсэн сувдан зүүлт дээр тусч байсан юм. Дөрөв давхарласан мэт харагддаг энэхүү сувдан зүүлтийг Кейт хатан хаан II Елизаветагаас түр зээлж авчээ.
Өмнө нь энэхүү зүүлтийг Диана гүнж 1982 онд Хэмптон-Корт шилтгээнд болсон нэгэн хүлээн авалтын үеэр зүүж байсныг хүмүүс харжээ. (зургийн баруун доод хэсэг)
Харин дараа жил нь хатан хаан II Елизавета Бангладешт зүүсэн нь энэ (баруун дээд).
Өчигдөр болсон хүлээн авалтад хатан хааны ач нар болох ханхүү Уильям, Харри нар машинаар Кембрижийн гүнгийн ахайтныг хүлээн авч, цааш хөдөлжээ. Кейт ахайтан энэ өдөр Дайан фон Фюрстенбергийн 785 фунт стерлингийн даашинзаар гангарсан байна. Энэ даашинзыг тэрбээр хэдхэн долоо хоногийн өмнө болсон баярын оройн зоогийн үеэр ч өмссөн билээ.
Эх сурвалж: Daily Mail
1 comment
Юун хүний юмаар гэж. Үе дамжин хадгалагдах үнэт эдлэл шүү дээ. Харин ч бахархалтай юм биш үү.