Урлаг, Спорт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын стринг-арт хөрөг

Киргизстаны зураач, уран бүтээлч Азамат Жаналиев нь түүхэн болон, орчин үеийн дэлхийн гарамгай удирдагч нарын хөргийг өвөрмөц аргаар бүтээдгээрээ алдартай. Тэрбээр хадаас хадаж хооронд нь утас татан холбон сүлжиж ажилладаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хөргийг урлаж, өөрт нь бэлэглэсэн билээ.

Жаналиев “Би Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр миний хийсэн хөргийг гайхаж, сонирхож, баярлаж хүлээн авсан. Би хоёр орны харилцаа найрсаг байгаасай гэж мөрөөдөн энэхүү бүтээлээ бэлэглэсэн. Энэ бүтээлийг би долоо хоногийн хугацаанд хийсэн юм” хэмээн ярьжээ.

Х.Баттулга энэхүү өвөрмөц хөргийн хариуд зураач залууд дайчны хүрэл хөшөө бэлэглэж, түүнчлэн өөрийнхөө гарын үсэгтэй Монголын дээд амжилтын номыг гардуулсан байна.

Азамат Жаналиев өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины багын хөргөөс гадна Саякбай Каралев, Ахмад Кадыров, I Петр хаан, Чингис Айтматов зэрэг олон хүний хөргийг стринг арт стилиэр урласан юм.

20604347_1531824190172794_4175759828364312267_n Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын стринг-арт хөрөг

20604339_1531824220172791_7397768377359490127_n Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын стринг-арт хөрөг

20664600_1531824200172793_592956434209158412_n Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын стринг-арт хөрөг

1029593955 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын стринг-арт хөрөг

1026453319 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын стринг-арт хөрөг

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close