2020-05-16 10:26
Бангладешийн өмнөд нутагт байрладаг рохинжа дүрвэгсдийн хуаранд коронавирусний халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Дүрвэгсдийн хуаранд нэг сая гаруй хүн түр хоргоддог ажээ. Халдвар илэрсэн нэг рохинжа болон Кокс-Базар дүүргийн нэг оршин суугчийг тусгаарласан гэж Бангладешийн Дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссар Махбуб Алам Талукдер мэдэгдсэн байна. “Өвчтөнүүдийг эмчлэх, тэдэнтэй ойр байсан хүмүүсийг илрүүлэн тусгаарлаж, шинжилгээ хийх багуудыг томилсон” гэж […]










