АНУ-ын хууль тогтоогчид гаднын орны 25000 сувилагч, 15000 эмч, нийт 40000 эрүүл мэндийн ажилтанд өөрийн улсын иргэншил олгох ногоон карт олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.
АНУ-ын Конгрессын доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын олонхи буюу Ардчилсан намын гишүүд энэ долоо хоногт “COVID-19”-ийн халдварын тэргүүн эгнээнд ажиллах цагаач эрүүл мэндийн ажилтнуудад яаралтай ногоон карт олгох тухай хуулийн төслийг танилцуулсан.
Үүнээс өмнө Конгрессын дээд танхим болох Сенатын танхимын олонхи буюу Бүгд найрамдах намын гишүүд “Эрүүл мэндийн салбарын ажиллах хүчийг нөхөн сэргээх тухай хууль”-ийг боловсруулаад байсан юм. Уг хуулиар гаднын орны 40000 эрүүл мэндийн ажилтанд тус улсад байнга оршин суух, клиник тусламж, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий ногоон карт олгох аж.