04-20.jpg

2021-09-08 09:12
АТГ өчигдөр (2021.09.07)  Татварын ерөнхий газрын дэд дарга Ц.Цогтжаргалыг баривчлан саатуулсан байна. Түүнийг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгаж гэрт нь болон ажлын байранд нь нэгжлэг хийжээ. Д.Цогтжаргал нь өмнө нь татварын орлогын газрын даргаар ажиллаж байгаад ТЕГ-ын дэд даргаар томилогдсон нэгэн. Мөн түүнийг хууль бусаар олсон мөнгөөрөө эртний эдлэл худалдан авдаг […]

03-23.jpg

2021-09-08 09:00
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын “Баянзүрх” 5 дугаар багийн “Бор бургас” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 95 км, сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ “Мухарын ам” гэдэг газраас Цэнгэл сумын төв рүү зорчиж явсан 5 зорчигчтой “УАЗ-469” маркийн тээврийн хэрэгсэл “Ховд голын усанд живсэн байна” гэсэн дуудлага Онцгой байдлын газарт энэ сарын 05-нд ирсэн. Дуудлагын […]

01-27.jpg

2021-09-08 08:53
Есдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байршлыг тодруулбал, Улаанбаатар хотоос баруун хойш 124 км-т, Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т, Жаргалант сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-ийн байршилд газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод 3-4 баллын хүчтэй мэдрэгдсэн бөгөөд одоогийн […]

01-26.jpg

2021-09-07 17:45
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, Улаанбаатар-Газиентип хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож […]

08-13.jpg

2021-09-07 16:42
Хот хоорондын нийтийн тээврийн нэгдсэн төв болох Лавай авто вокзалаас нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болсонтой холбогдуулан Төв аймгийн хот хоорондын зорчигч тээвэр нь “Драгон” авто вокзалаас үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Энэхүү шийдвэрийг Төв аймгийн 100 гаруй зорчигчдоос түүврийн аргаар санал авсны үндсэн дээрээс гаргасан бөгөөд есдүгээр сарын 13-наас буюу ирэх 7 хоногийн даваа гарагаас […]

06-16.jpg

2021-09-07 16:10
Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од авлигын эсрэг аян өрнүүлэх талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Манай улс авлигын индексээр 180 орноос 111 дүгээр байрт байна. МЗХ-ноос гурван жилийн хугацаанд энэ тоог 50-аас доош оруулах зорилт тавьж байгаа. Авлига залуучуудын боломжийг хулгайлж, улс орны хөгжлийг зогсоож байна. Иргэн бүр өдөр тутамдаа авлигатай нүүр тулж байна. Бид боломж дүүрэн, эрх тэгш нийгмийг […]

05-18.jpg

2021-09-07 15:54
Модны 2-ын замыг маргаашаас эхлэн 10-ны өдрийг хүртэл хааж асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ. Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 8-ны өдрийн 04:00 цагаас […]

03-21.jpg

2021-09-07 12:47
АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш илэрсэн коронавирусний халдварын нийт тохиолдлын тоо даваа гарагт 40 сая давсныг Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн тоон мэдээлэл харууллаа. Тодруулбал, улсын хэмжээнд даваа гаргийн байдлаар халдварын 40 003 101 тохиолдол илэрч, 648 935 хүн халдварын улмаас нас баржээ. АНУ-ын муж улсуудаас Калифорнид хамгийн олон буюу 4 421 247 тохиолдол илэрсэн бол […]

08-12.jpg

2021-09-07 11:53
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмдэг тогтолцоотой болох шаардлагатай байгаа талаар Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос мэдээлэл хийлээ. Монголчууд орлогогүй боллоо. Төр засаг энэ талаар дорвитой арга хэмжээ авсангүй. Төрийн мөнгө гэж байхгүй. Иргэдийн татварын мөнгө гэж бий. Тэтгэвэр, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 […]

07-10.jpg

2021-09-07 11:47
Гэрлэх ёслолын ордон ес, аравдугаар сарын хуримын захиалгуудаа цуцалж байгаагаа мэдэгджээ. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас коронавируст халдварын тархалттай холбоотойгоор Гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа явуулах хүсэлтийг тодорхойгүй хугацаагаар зөвшөөрөөгүй тул ийнхүү үйл ажиллагаагаа зогсоож байгаа юм байна. Иймд ес, аравдугаар сард гэрлэх ёслолоо хийхээр захиалга өгсөн байсан хосуудыг холбогдохыг хүсэж, уучлалт хүсэж байгаагаа илэрхийлжээ.