Коронавируст цар тахлын халдварын улмаас зогссон байсан УБТЗ-ын орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөн наймдугаар сарын 29-ний өдрөөс эхэлж, Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд зорчиж байна.
УБЗТ ХНН: галт тэргээр зорчих иргэдийн анхааралд!
- УБТЗ ХНН-ын орон нутгийн харилцааны зорчигчийн галт тэргээр зорчих иргэдийг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 19 -ны өдрийн 46 тоот тушаалаар батлагдсан “ Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг дагуу дараах бичиг баримтыг шалган, халдвараас сэргийлэх дэглэмийг мөрдүүлж нэвтрүүлнэ.
2. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
3. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
4. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1,2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/;
5. Иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримт;
6. 0-17 насны хүүхдээс коронавируст халдварын бх-ПГУ болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн онцгой комисс хариуцан зохион байгуулна.
Эх сурвалж: УБТЗ ХНН