Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 5, суурин 60 цэгт 81 багийн 421 эмч, ажилтан ажиллаж, 7,352 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллах юм.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 272, II тунд 823, нэмэлт сэргээх тунд 7,818, нийт 8,913 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 69.9 хувьд байна.