2021-09-08 12:431min00

ЭМЯ: Коронавирусын халдварын 3677 тохиолдол илэрч, зургаан хүн нас баржээ

01

ЭМЯ коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3677 хүнээс Covid-19 халдвар илэрч, 2208 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол зургаан хүн нас баржээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1469 нь нийслэл хотод,
  • 2208 нь орон нутагт бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар  19440 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 12552
  • Хүндэвтэр- 5086
  • Хүнд – 1526
  • Нэн  хүнд – 276 хүн байна.