01-80.jpg

2021-10-19 15:09
Эх сурвалж: Г.РАВЖАА Олон үндэстэн дамнасан, Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, АНУ-ын харьяат Н.Т.Л гэх 65 настай эрийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн үдэш баривчиллаа. Түүнийг манай улсын харьяат хоёр эмэгтэйтэй Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Шангри-Ла” зочид буудалд байхад нь саатуулсан бөгөөд өрөөнөөс нь их хэмжээний […]

09-28.jpg

2021-10-19 13:21
Хүн мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн хяналт хийж байна. Шалган нэвтрэх товчоогоор нийт 98 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан 30 удаагийн зөрчил, хот дотор 51 ширхэг тарваганы түүхий тулам худалдаж, худалдан борлуулахыг завдсан 12 зөрчлийг тус тус илрүүлжээ. Тарваганы түүхий туламнуудыг Зоонозын […]

03-70.jpg

2021-10-19 12:30
“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажил 98 хувьтай үргэлжилж байна. Тус музейд 62.8 тэрбум төгрөг зарцуулсан талаар Соёлын сайд Ч.Номин танилцууллаа. “Чингис хаан” музейн барилгын ажил дуусч, Улсын онцгой комисс хүлээн аваад байгаа юм. Музей хэзээнээс нээх талаар Соёлын дэд сайд М.Батбаяр “Музейн барилгыг Улсын комисс хүлээн авсан. Ирэх оны хоёрдугаар улиралд албан ёсоор музей үүд хаалгаа […]

06-9-1.jpg

2021-10-19 11:58
ЭМЯ сүүлийн 24 цагт 1303  хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 18 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1501-т хүрсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлын 720 нь нийслэлд, 583 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.464 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 51.302  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр […]

01-78.jpg

2021-10-19 11:05
Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдэд тавих шаардлага Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны […]

02-75.jpg

2021-10-19 11:03
“Улаанбаатар төмөр зам” ХНН 2020 оны 9 дүгээр сарын 29-нд Монгол Улсад анх удаа хүүхдийн төмөр замыг байгуулах санаачилгыг гаргаж  Дархан-Уул аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, Дархан хотын “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд уг ажлыг эхлүүлж, Дархан хотын 60 жилийн ойн өмнөхөн дуусгаж бэлэг барилаа. Мөн Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн үеэр энэхүү бүтээн […]

03-68.jpg

2021-10-19 10:41
Нийслэлийн хэмжээнд КОВИД-19 цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч хүнд болон хүндэвтэр хүмүүс, тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр мэдэгдлээ. Аравдугаар сарын 18-ны өдрийн байдлаар коронавирусын халдвар авсан 6727 хүн эмнэлэгт, 27.107 хүн гэрээр эмчлүүлж байна. Шинжилгээний цэгүүд хэвийн […]

02-74.jpg

2021-10-19 10:25
Нийслэлийн удирдлагууд  есдүгээр сард Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх вэ гэдэг нэгдсэн төлөвлөгөөтэй ажлыг зохион байгуулж, 12 дугаар сарын 31-ний дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвийг цэгцэлж, шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллана гэдгээ мэдэгдсэн. Иргэд, олон нийт https://ulaanbaatar2040.mn/  вэб хуудас, “Улаанбаатар 2040” Facebook, twitter, Instagram, YouTube зэрэг олон нийтийн цахим сүлжээний хэрэгсэл болон харьяа хороогоор […]

01-77.jpg

2021-10-19 10:16
Энэ сарын 15-нд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Зайсан Хилл” цогцолборт “Камертон” хамтлагийн тоглолт болсон. Тоглолтын үеэр заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Түүнчлэн “Собт трейд” ХХК нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай “Хариуцлагын гэрээ” байгуулаагүй, түр журам, тусгай нөхцөл шаардлагуудыг удаа дараа зөрчсөн, наймдугаар сараас хойш гурван удаагийн зөрчлийн хэрэгт бүртгэгдсэн […]

09-27.jpg

2021-10-19 10:02
Нийслэлийн хэмжээнд өдөр тутам 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд замын ачаалал хэт ихсэж, түгжрэл үүссэнээр иргэдийг бухимдуулдаг. Эдгээр асуудлыг зохицуулах, холбогдох арга хэмжээг авах зорилгоор 2021 оны зургаадугаар сарын 22-нд Нийслэлийн Засаг даргын А/491 дүгээр захирамж гарч, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг “Замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг систем”-ийг нэвтрүүлэхээр […]