ЭМЯ: Коронавируст халдварын 1303 тохиолдол батлагдаж, 18 хүн нас баржээ

2021-10-19 11:58
06-9

ЭМЯ сүүлийн 24 цагт 1303  хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 18 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1501-т хүрсэн байна.

Шинээр илэрсэн тохиолдлын 720 нь нийслэлд, 583 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд  18.464 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 51.302  хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.