Нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж мах бэлтгүүлэхээр 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан. Нийтдээ 15 мянган тонн хүртэлх мах бэлтгэхээр бэлтгэлээ хангаж байна. Орон нутгийн хувьд, аймаг бүр төв суурин газрынхаа хүн амын хэрэгцээнд зориулж 5500 тонн мах бэлтгэхээр төлөвлөжээ.
Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд нөөцийн мах бэлтгэлд зориулж 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтыг шийдвэрлэж өгсөн. Энэ зээлийн хүүгийн зөрүү болох 7.65 хувийг Засгийн газар, 3 хувийг аж ахуйн нэгжүүд хариуцаж нөөцийн мах бэлтгэх ажилд оролцож байна.