36987.jpg

2021-10-26 15:11
Сүүлийн үед залилах гэмт хэргийн 50 хувь нь цахим орчинд үйлдэгддэг болсон гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Залилан мэхлэх гэмт хэрэг: 2017 онд 6.6 хувь 2018 онд 10.9 хувь 2019 онд 13.6 хувь 2020 онд 25.8 хувь 2021 оны эхний есөн сарын байдлаар 41.6 хувиар өсжээ. Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн […]

НӨАТ-1024x578.jpg

2021-10-26 14:46
НӨАТ-ын 2021 оны гуравдугаар улирлын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэлжээ. Энэ оны гуравдугаар улиралд урьдчилсан байдлаар 1,120,907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг аравдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллаж байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ. Түүнээс гадна, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан […]

55-2.jpg

2021-10-26 14:32
Шатахууны нийлүүлэлт тогтворжиж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Энэ сард ОХУ-аас 54880 тонн, Хятадаас 20 мянган тонн АИ-92 автобензин татан авахаар төлөвлөжээ. Энэ сарын 25-ны байдлаар Монгол Улс нийт 25800 тонн А-92 автобензин татан авчээ. Харин дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ 1.14 хувиар нэмэгдсэнтэй холбогдуулан шатахууны үнэ дахин нэмэгдэж болзошгүй гэх болгоомжлол байна. Өнөөдрийн байдлаар шатахуун импортлогчид А-92 автобензинийг литр […]

58963.jpg

2021-10-26 14:07
Харилцагч банкнаас тань утсаар холбогдож, эсвэл и-мэйл, мессежээр мэдээллээ шинэчлэх тухай танд сануулж байсан уу? Хэрэв тийм бол энэ нь харилцагч таныг санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлэхээр банк өөрийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг юм. Энэ сануулгыг үл тоон мэдээллээ шинэчлүүлэхгүй явснаар харилцагч та санхүүгийн эрсдэлд орж болзошгүй юм. Нөгөөтээгүүр банкнаас бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэвийн, саадгүйгээр авахын тулд […]

02-110.jpg

2021-10-26 13:48
Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон гишүүн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал “Хөдөлмөрийн тухай хууль энэ оны долдугаар сард батлагдсан бөгөөд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих гэж байна. Гэтэл энэ хуулийг мөрдөж эхлээгүй байхад зарим зүйл заалтыг нь […]

33-3.jpg

2021-10-26 13:28
УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар  Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Замын-Үүдийн чөлөөт бүсэд баригдсан дулааны станцын талаар мэдээлэл өглөө. “Уг станцын хүчин чадал нь 90МВт. Замын-Үүд сум, чөлөөт бүсийн хэрэглээ нийт 20 орчим МВт байгаа. Өөрөөр хэлбэл дөрөв […]

999999.jpg

2021-10-26 12:16
УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьж буй. Түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэлээ. “УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. […]

785.jpg

2021-10-26 12:07
Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлт 2021-2022 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт энэ оны 11 дүгээр сарын 1-нээс 2022 оны 4 дүгээр сарын […]

369.jpg

2021-10-26 12:01
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газраас Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын танхимын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Тодруулбал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сумын Онцгой комиссын шийдвэрээр танхимын сургалтыг 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хүртэл цахим хэлбэрт шилжүүлсэн байна. 

12-23.jpg

2021-10-26 10:59
Өрхийн эмнэлэгт хүн нас барсан дуудлага өчигдөр (2021.10.25) Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Өдрийн 15:23 минутад ирсэн дуудлагын дагуу шалгалтын ажиллагааг явуулахад Баянзүрх дүүрэгт оршин суугч 73 настай эрэгтэй ил арагдах гэмтэл шархгүй нас барсан байсан байжээ. Хэргийн шалтгааныг БЗД-ийн Цагдаагийн III хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.