78-1-1024x576.jpg

2021-11-03 12:57
Цар тахлын улмаас үүссэн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахад тэтгэврийн багш нарыг дайчилна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Тэрбээр “Цахимаар үүссэн хоцрогдлыг цахимаар нөхнө гэж худлаа. Цахимын хоцрогдлыг танхимаар л нөхнө. 1-12 дугаар ангийн сурагчдаас аль хичээл дээр илүү хоцрогдсоныг нийт сурагчдын 10 хувьд оношилгоо хийж дууссан. Үүний хариу ирэх долоо хоногт гарна. Хоцрогдлыг арилгах […]

99995-1024x535.jpg

2021-11-03 12:22
Өвөрхангай аймагт хэдхэн хоногийн өмнө төгсөх ангийн сурагч охин харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг олны анхаарлыг татаж байна. Хохирогчийг сүрдүүлж, буудаж хөнөөсөн этгээд удаа дараагийн сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, айлгаж, дарамталж байсан тухай гэрчүүд хэвлэлд ярьжээ. Талийгаач энэ талаар багш нартаа хэлж ойлгуулахыг хичээдэг байжээ. Харин хайнга, хариуцлагагүй багш нар нь түүнийг тохуурхан шоглож байсныг […]

05-2.jpg

2021-11-03 12:16
Хүүхэд багачууд Та бүхнийг “НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” хүүхдийн гар зургийн уралдаанд урьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль, орчин аялал жуулчлалын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран ““НОГООН ДЭЛХИЙ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” сэдвийн хүрээнд хүүхдийн гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдааны зорилго: Уран зургийн төрөл бүрийн арга, […]

999-2-1024x535.jpg

2021-11-03 11:23
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун  аюултай хог хаягдлын тээвэрлэлт, устгалын талаар дараах мэдээллийг өглөө. -Хог хаягдлыг дахин боловсруулах, дахин боловсруулах боломжгүйг нь дарж устгах устгалын байгууламжийн газрын асуудлыг нийслэл болоод улсын хэмжээнд шийдэж чадаагүй байна. Аюултай хог хаягдлыг шатааж устгадаг, ландфильдэж дарж устгадаг байгууламжийн газрын асуудлыг Засгийн газар […]

4441-1024x535.jpg

2021-11-03 10:47
Улс орнуудын зэвсэгт хүчний потенциал, санхүүжилт, цэргийн тоо, зэр зэвсэг зэрэг үзүүлэлтээр нь үнэлж, гаргадаг “Global Firepower Index – 2021” жагсаалтад манай улс 140 орноос 101-д жагссан байна. Уг жагсаалтыг  АНУ, ОХУ, БНХАУ-ын арми тэргүүлжээ.

411-1024x535.jpg

2021-11-03 10:32
НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” буюу ирэх таван жилийн үйл ажиллагааны стратегийн хөтөлбөрийг боловсруулахаар хөгжлийн түншүүдтэй зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна. “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” стратегийн баримт бичиг нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2018 онд санаачилсан НҮБ-ын хөгжлийн тогтолцооны шинэчлэлийн гол үндэс нь юм. Энэхүү […]

4521-1024x689.jpg

2021-11-03 10:27
Архангай аймгийн Хангай сумаас баруун урд зүгт 32 километрын зайд 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Газар хөдлөл судлалын Цэцэрлэг салбарын эрхлэгч Ц.Отгонмаагаас тодрууллаа. Тэрээр “Өнөөдөр өглөө 09.00 цагийн үед Архангай аймгийн Хангай сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн эсэхийг ойролцоо сумдын […]

41-1024x535.jpg

2021-11-03 10:08
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр нийт 344 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 274 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Зам тээврийн зургаан ноцтой хэрэг ослын улмаас зургаан хүн гэмтсэн байна. Тухайн зам тээврийн осол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатандаа шалгагдаж байгаа аж. Бүртгэгдэж байгаа зам тээврийн осол хэргийн шалтгааныг авч үзвэл: Жолооч: Монгол […]

33-1-1024x535.jpg

2021-11-03 09:46
Чингис хааны музейн барилгын ажил дуусч, ашиглалтад ороход бэлэн болж, улсын комисс хүлээн авсан байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг У.Хүрэлсүхийн Засгийн газарт БСШУС-ын сайдаар ажиллаж байх үедээ энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн юм. Тус барилга нь Соёл урлагийн салбарт сүүлийн 50 гаруй жил хийгдээгүй хамгийн том бүтээн байгуулалт хэмээж буй.

11-23.jpg

2021-11-03 09:41
Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний есөн сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 787.2 тэрбум төгрөгийн зээлийг 10.5 мянган өрхөд олгосон бөгөөд 2021 онд сард дунджаар 87.9 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байгаа талаар төв банкнаас мэдээллээ.  Монголбанкнаас 2021 оны 10 болон 11 дүгээр саруудад тус бүр 40 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны […]