8-14.jpg

2021-11-29 14:28
Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас хамгаалах давс, бодисын нөөц хангалттайн дээр Хот тохижилтын газар, дүүргүүдийн ТҮК сайн ажиллаж буйг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд онцолж байлаа. Харин цаашид анхаарах, шинэчлэн зохион байгуулах ажил багагүй байгааг онцлоод, дараах саналыг дэвшүүлэв. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг ТҮК-ууд хариуцан ажиллаж […]

21-3.jpg

2021-11-29 14:11
Өнгөрсөн бямба гарагт УОК-ын хуралдаж, коронавирусийн шинэ мутаци “омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг гаргасан. Тусгаарлах байрны үнийн мэдээллийг УОК-ийн шуурхай штабаас тодруулахад, “0-3 насны хүүхдийг тусгаарлахад төлбөр авахгүй. Том хүн нэг өдрийн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган […]

7-7.jpg

2021-11-29 13:55
Өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж эхэлжээ. Зургаан дүүргийн хэмжээнд 38.633 тонн түлш нөөцлөөд байгаа аж.  Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр “Сайжруулсан шахмал түлшний нөөц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцангуй бага байна. Зүүн бүсийн үйлдвэр арванхоёрдугаар сард ашиглалтад орвол өвлийг өнтэй давах боломж бүрдэнэ” гэв.

89-5-1024x561.jpg

2021-11-29 13:49
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх оноос бизнесийн орчныг чөлөөтэй болгох тухай өмнө нь мэдэгдсэн. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог шаардлагагүй дүрэм, стандартыг хүчингүй болгох, цахимаар зөвшөөрөл олгох зэрэг цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.11.29/ Нийслэлийн удирдлагууд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын мэдээллийн урсгалыг нэг болгох, нийслэлийнхэнд зөв мэдээллийг өгөх боломжийг нээж байна. […]

8777-1024x683.jpg

2021-11-29 13:37
Хүүхэд багачуудын дунд халдвар хэр байгаа, сургууль, цэцэрлэгийн орчинд халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн  Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл өглөө. Тэрбээр “Бүрэн зайны сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар […]

3-17.jpg

2021-11-29 13:33
Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй сурах бичгүүдийг 45 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш судалсан талаар өмнө мэдээлсэн билээ. Тус баг нийт 174 сурах бичигт дүн шинжилгээ хийхдээ агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан бөгөөд тайлангаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө. Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс […]

7-16.jpg

2021-11-29 13:30
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын архивт Монгол орны 200 гаруй нэр төрлийн түүхэн газрын зураг, холбогдох материалууд хадгалагдаж байдаг аж. Энэ нь манай улсын 120-150 жилийн тэртээх зураглалууд юм байна. “Тухайн үед Манжийн засгаас өгсөн үүрэг даалгаврын дагуу монгол ноёд удирдан хийлгэсэн энэхүү түүхэн үнэт бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, эрдэм шинжилгээний нээлттэй эх […]

hashaa2.jpg

2021-11-29 12:19
Крипто зах зээлийн олон улсын судлаач Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. -Манай улсад сүүлийн хэдхэн сард крипто зах зээл асар хурдтай хөгжлөө. Крипто зах зээлийн үнэлгээ хөрөнгийн зах зээлийнхээс давсан тухай шинжээчид ярьж байна. Крипто зах зээлийн онцлог, хурдтай хөгжиж буй шалтгаан юу вэ? -Крипто зах зээл бол блокчэйн технологид суурилсан хөрөнгийн тоон систем юм. Уг тоон систем […]

02-54.jpg

2021-11-29 12:02
Нийслэлийн ИТХ-ын XI хуралдаан өнгөрсөн Пүрэв гарагт болж, Нийслэлийн 2022 оны төсвийн төслийн талаар хэлэлцсэн юм. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 642.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оны батлагдсан төлөвлөгөөнөөс 42.5 хувиар өссөн дүн юм. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн […]

01-65.jpg

2021-11-29 11:54
Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 625 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийслэлд явган зорчигч мөргүүлсэн таван осол гарч, нэг хүний амь хохирчээ. Мөн орон нутагт зам тээврийн таван осол бүртгэгдэж, 13 хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.  Түүнчлэн согтууруулах ундааны зүйл […]