Том хүн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлана

2021-11-29 14:111min0
21

Өнгөрсөн бямба гарагт УОК-ын хуралдаж, коронавирусийн шинэ мутаци “омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах шийдвэрийг гаргасан.

Тусгаарлах байрны үнийн мэдээллийг УОК-ийн шуурхай штабаас тодруулахад, “0-3 насны хүүхдийг тусгаарлахад төлбөр авахгүй. Том хүн нэг өдрийн 100 мянган төгрөг, 3-17 насны хүүхэд өдрийн 50 мянган төгрөгөөр тусгаарлана. Мөн том хүмүүс өөрсдөө буудлаа сонгож илүү үнэтэй буудал сонгож болно” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй