Япон улс гадаад иргэдэд хилээ хаалаа
2021-11-29 14:071min

Япон улс нь цар тахлын “омикрон” хувилбарын тархалт нэмэгдэж буйгаас сэрэмжлэн бизнес аялал, оюутан суралцагчид, дадлагажигчид зэрэг гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байхаа өнөөдөр (2021.11.29) зарлалаа. Гэхдээ хилийн хориг нь Японд буцан ирж буй гадаадын оршин суугчид болон тус улсын иргэдэд хамаарахгүй аж. Гадаадын иргэдийг хүлээж авахгүй байх шийдвэрийг өнөөдөр үдэд Японы ерөнхий сайд Фүмио Кишида танилцуулах гэнэ.