Ерөнхий боловсролын сургуульд ашиглаж буй сурах бичгүүдийг 45 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаан сарын турш судалсан талаар өмнө мэдээлсэн билээ.
Тус баг нийт 174 сурах бичигт дүн шинжилгээ хийхдээ агуулга, арга зүй, найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо, дизайн зэргийг онцгойлон судалсан бөгөөд тайлангаа Боловсрол, шинжлэх ухааны яаманд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Боловсролын салбар нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудад сурагч олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж чаддаг. Харин манай улсын тухайд цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал болохыг онцоллоо. Өөрөөр хэлбэл орчин үеийн иргэд компьютер хэрэглэгч байх биш компьютер бүтээгч байхад суралцах ёстой.
Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторыг чадавхжуулах, бэхжүүлэх чиглэлд онцгой анхаарах, зөвлөх багш нарыг сурах бичиг боловсруулах ажилд татан оруулахыг зөвлөж, анги, хичээл, сэдэв хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг сануулав.
Сурагч анги дэвших тусам сурах сонирхол нь нэмэгдэх ёстой. Гэтэл манай улсад урвуу байдалд шилжсэн. Энэ нь бага ангийн сургалтын агуулга хэт хүнд байгаатай холбож тайлбарлаж байлаа. Мөн дараагийн шатанд тайлангийн хүрээнд сурах бичгийг журмыг шинэчлэх, сургууль бүрд дүгнэлтийг хүргэх чиглэлээр ажиллахаар болжээ.
Эх сурвалж: БШУЯ
4 comments
ЕБС-ийн агуулга аль ангид хүнд олон шинжлэх ухааны суурь мэдлэгийг хүүхэд бүрийн толгой суулгах гэж багш бүр мэрийж ажилладаг. Үүнээ хүүхэд залхдаг. Харин ахлах ангид өөрийн сонирхсон хичээлийг сонгож судалдаг учраас арай гайгүй, гэхдээ ахлах ангийн агуулна хүнд шүү.
Агуулга хүнд бдгаас анги дэвших тусам хүүхэд хичээлээс залхаж хоцрогдол их үүсдэг.Хоцрогдлыг багш нар нөхөх давтлага өгөх ч арга алга.Багш хүүхэд их ядарч дарамттай бдаг.Эцэг эхэд ч хүүхдээ нухаад бх хэцүү сургалт дарамт залхаах хэлбэр болж бна шүү. Хэнч үр хүүхдээ таарсан сургалт даалгавартай хоцорсон хичээлээ багш сурагч эцэг эх давтах боломжтой цаг хугацаатай сургалтын агуулга бага ангид хөнгөн баймаар бна.
Үнэн үнэн бага ангийн хүүхдийг бол залхааж байгаа юм чинь хүүхдэд арай ахдаад байна ингэж шахахгүй байж болдоггүй юмуу гэж багштай нь уулзахад ингэж шахахаас өөр арга алга дээрээс ирдэг шалгалтанд л тааруулж шахаж байгаа гэж ярьж байсан.Үнэн хүндрэлтэй тэр яам тамгын шалгалтыг нь ямар хүмүүс бэлдэж шалгаж баталж явуулдаг юм байгаан бүү мэд мэргэжлийн хүн лав биш Ахисан шатанд л шалгаж үнэлдэг юм билээ.
Үнэн шүү 6 настай хүүхдэд дэндүү хүнддэж бна
Бас өмнөх шигээ унших бичиг уран зохиол гэдэг хичээл ном аль аль нь байх ёстой байтал одоо аль аль нь алга болсон энэ нь буруу