25-3.jpg

2021-11-30 10:47
Нийслэлийн Онцгой байдлын газраас Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдад амиа хорлох аврах ажиллагааны дуудлагын үед эрсдэлийг үнэлэх, таслан зогсоох аргазүйд суралцах сургалтыг зохион байгуулжээ. Сургалтаар аврагчид амиа хорлох дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ сэтгэл зүйн ярилцлага зохион байгуулах, шинж тэмдгийг таньж мэдэх, таслан зогсоох арга зүйд суралцсан гэнэ. Ингэснээр сэтгэл зүйн тактикийг […]

89-12.jpg

2021-11-30 10:43
Хилийн цэргийн төв архивын 4 лавлагааг цахимаар авах боломжтой боллоо. Тодруулбал Ажилласан жилийн лавлагаа, Тушаал, шийдвэр бусад баримтын хуулбар авах, Хугацаат цэргийн албан хаасан тухай лавлагаа, Цалингийн лавлагаа зэрэг дөрвөн лавлагаа та e-mongolia.mn сайтаас цахимаар авах боломжтой юм. Үүний зэрэгцээ, хил хамгаалах ерөнхий газар иргэн, аж ахуй  нэгжид үзүүлдэг 54 үйлчилгээгээ цахимжуулаад байгаа юм. Хил хамгаалах байгууллага […]

4-20.jpg

2021-11-30 09:57
Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг нар  хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав. – Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй таван газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү гүүрэн гарцын цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэтэл хүйтний улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байгаад […]

14-11.jpg

2021-11-30 09:52
Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм. Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 […]

06-26.jpg

2021-11-30 09:16
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны зургадугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б […]

04-35.jpg

2021-11-30 08:55
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Захын хорооллын иргэд 1-2 цаг автобус хүлээж байна. Нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх боломж бололцоо хэр байна вэ? Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: -Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй. 2021 онд 60 автобус  авахаар тендер зарласан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Нэг ч автобус […]

842.jpg

2021-11-29 18:30
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Жамъян 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр таалал төгсжээ. Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Г.Жамъян 1936 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд төржээ. 1961 онд Монгол Улсын их сургуулийн монгол хэлний анги, 1978 онд Марксизм-Ленинизмийн оройн их сургууль, 1984 онд Олон улсын […]

98-1.jpg

2021-11-29 18:04
“Богд Зонхова” цогцолборын барилгын ажлын зөвшөөрөл олгогдоогүй байсан хэмээн Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэлэв Тэрбээр “Тасганы овоо орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 2004 онд батлагдсан байдаг. Ерөнхий төлөвлөгөөгөөр Бурхан багшийн сэрэг дүр, цэцэрлэгт хүрээлэн байхаар тусгагдсан. 2007 онд Гандан орчмын Ерөнхий төлөвлөгөө батлагдаад энэхүү хоёр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэн […]

45-17.jpg

2021-11-29 17:43
Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байна. Иргэн, хуулийн этгээд нь  өөрийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслээ харьяа дүүргийн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллагад ирэх сарын 14-ний дотор бүртгүүлэх шаардлагатай. Заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлд галт зэвсгээс бусад хийн […]

42-1.jpg

2021-11-29 17:36
Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 4,036 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа аж. Дүүргүүдээс хамгийн их дуудлагатай байгаа нь Баянзүрх дүүрэг. Тус дүүрэгт осол хэргийн тоо өндөр төдийгүй бэртэж гэмтсэн хүний тоо ч бусад дүүргээс өндөр байгаа аж. Түүнчлэн сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хэрэг  цөөнгүй илэрч […]