Нийслэлийн Онцгой байдлын газраас Аврах анги-105, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдад амиа хорлох аврах ажиллагааны дуудлагын үед эрсдэлийг үнэлэх, таслан зогсоох аргазүйд суралцах сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтаар аврагчид амиа хорлох дуудлагаар үүрэг гүйцэтгэхдээ сэтгэл зүйн ярилцлага зохион байгуулах, шинж тэмдгийг таньж мэдэх, таслан зогсоох арга зүйд суралцсан гэнэ. Ингэснээр сэтгэл зүйн тактикийг ашиглаж амиа хорлолтыг болиулах үе шат, шууд авах арга хэмжээг яаралтай зохион байгуулах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.