78-5.jpg

2021-12-08 14:41
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын […]

7-9.jpg

2021-12-08 14:35
“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” үргэлжилж байна. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо “Авлигатай тэмцэх улс төрийн хүсэл, зориг, эрх зүйн орчин, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлж байна. Тэрбээр “Төрийн албан хаагчдын дунд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах, авлига ашиг сонирхлын зөрчилд холбогдох, шударга бусаар давуу тал олж авах зэрэг хууль бус үйлдлүүд […]

985.jpg

2021-12-08 14:21
Өнгөрсөн 2019 оны есдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч 61 настай иргэний согтуурлын зэргийг шалгахаар автомашиндаа авч явах замдаа маргалдаж, иргэнийг зодсоны улмаас иргэн амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийг өчигдөр Төв аймаг дахь Сум дундын шүүхэд шүүлээ. Хохирогчийн талын өмгөөлөгчөөр Р.Булгамаа ажилласан байна. […]

97-4.jpg

2021-12-08 14:08
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн оёдлын үйлдвэрийн бүтээгдэхүүнд Стандартчлал хэмжил зүйн газраас стандарт, чанарын Тохирлын гэрчилгээ олголоо. Үйлдвэрийг төлөөлөн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга, хурандаа Ц.Хишигбаяр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангийн үйлдвэр эрхэлсэн дэд дарга, дэд хурандаа Ц.Цэвээндаш нар гэрчилгээг гардаж авав. Тус үйлдвэр […]

987-1.jpg

2021-12-08 14:01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдаан зарласан юм. Уралдаанд  67 бүтээл ирснээс: Шилдэг кино: Миний нутгийн төгөл. /Zero entertainment – 10 сая төгрөг/ шалгарлаа. Шилдэг зохиол: Эх. /Within production – 2.5 сая төгрөг / […]

45-4.jpg

2021-12-08 13:33
Өнөөдөр БНХАУ-тай чингэлэг ачаа солилцох хамтарсан туршилт хийж эхэлжээ. БНХАУ-тай хамтарсан туршилтыг анх удаа хийж байгаа бөгөөд амжилттай болвол чингэлэг ачаа тээврийг эхлүүлэх аж. Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар “Туршилт эхэлчихлээ гэсэн үг. Гэсэн ч бид нөгөө л айлын талаас хэзээнээс бүрэн байдлаар явуулахыг харзнасан байдалтай байна. Дундын бүсэд байрлуулсан талбай нь 50 чингэлгийн багтаамжтай. Байнгын тээвэр […]

7-8.jpg

2021-12-08 12:48
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих бүх бэлтгэл ажил хийгджээ. Тодруулбал, санхүүжилт шийдэгдсэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулчихсан, барилгын угсралтыг хамтран ажиллах гэрээгээ байгуулсан ба 2022 оны гуравдугаар сард барилга угсралтын ажил эхлэхээр болжээ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга байгууламж, угсралтын ажил эхлэхтэй холбоотой тус газарт ойролцоогоор дөрвөн км хүртэлх өргөнтэй, 23 км урттай усан […]

5-1.jpg

2021-12-08 12:07
Өнөөдөр Эрээн боомтоос чингэлгээр ачаа тээвэрлэх ажлыг эхлүүлэхээр хоёр тал хамтран туршилт хийхээр болсон байна. Туршилтад БНХАУ-ын талаас хоёр чингэлэг ачаа тээврийг хилийн дундын зурваст авч ирнэ. Үүний дараа тодорхой хугацаа өнгөрмөгц Монгол Улсын талаас чингэлгийг очиж авч ирэх юм. Эл хамтарсан туршилтыг анх удаа хийж байгаа бөгөөд амжилттай болсон тохиолдолд цаашид чингэлэг ачаа тээврийг […]

09-7.jpg

2021-12-08 11:43
ЦЕГ-ын 102 тусгай дугаарын утсанд нийт 1858 дуудлага бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн 1465, гэмт хэргийн шинжтэй 104, эрүүлжүүлсэн 211, хүний биед халдах 81, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 44, хулгайлах 24, гэр бүлийн хүчирхийллийн 149, согтуугаар автомашин жолоодсон 89 зэрэг дуудлагууд бүртгэгджээ.

874-3.jpg

2021-12-08 11:08
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 01-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа бөгөөд 4,9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Систем нэвтэрснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ […]