8-15.jpg

2021-12-15 11:42
УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Энэ талаар тэрбээр мэдээлэл өглөө. “Өнөөдөр манай улсад 450 мянган тэтгэвэр авагч бий. Өнөөдрийн нөхцөл байдалд өндөр настай хүмүүсийн зарим нь хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол зээлийг нь ар гэрийнхэн нь төлж барагдуулдаг. Нас барсны […]

10-4.jpg

2021-12-15 11:05
“Ур чадвартай” ажиллах хүч илгээх тогтолцооны хэрэгжилтийн талаар Монгол Японы зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар зохион байгуулагдлаа. Уулзалтаар Монгол Улсаас Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй “Ур чадвартай” ажилтны нөхцөл байдал, Мэдээллийн сан, Япон Улс дахь хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн үйл ажиллагаа, авах арга хэмжээ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай ажил үүргийн гэрээ байгуулсан Японы аж ахуйн […]

09-5.jpg

2021-12-15 10:42
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ОБЕГ-ын харьяа Хөвсгөл аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга Д.Түвшинтөгс, иргэн Л.Батням нарт холбогдох хахуулийн хэргийг тус аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэжээ. Д.Түвшинтөгс нь улсын нөөцийн салбарт 200 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий өвс нийлүүлэх […]

13-3.jpg

2021-12-15 10:14
Хөвсгөл аймгийн Тариалан сумын төвөөс зүүн зүгт 13 километрт орших Бунхан гэдэг газар өчигдөр дөрвөн настай хүүхэд 2.8 метрийн гүнтэй худагт унаж нас барсан харамсалтай явдал болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Иймд эцэг, эхчүүдэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа. Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. ХҮҮХДИЙГ АХУЙН БОЛЗОШГҮЙ ОСОЛ, […]

gdwul6_261184018_1121767498617762_3956007174402434341_n_x974-1024x683.jpg

2021-12-15 09:49
Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, шатар сонирхогчдыг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-аас жил бүр Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг. Уламжлалт тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөгөөд Шатар сонирхогчдын 2021 оны нийслэлийн шатрын аваргууд тодорлоо.   Тэмцээнд дүүргүүдээс шалгарсан 54 шатарчин оролцсоноос эмэгтэйчүүдийн төрөлд Г.Санчирдулам, И.Нангилмаа, Т.Нямлхагва, Ж.Алтанчимэг, Д.Сайнзаяа, Л.Мөнхзаяа нар тэргүүлэв. Харин эрэгтэйчүүдийн […]

R-7.jpg

2021-12-15 09:37
Энэ жилийн арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт уламжлал ёсоор Нийслэлийн төв талбайд сүлд модоо зассан бөгөөд өнөөдөр орой 18:00 цагт гэрлийг нь асаахаар тогтсон байна. 2020 онд бид цар тахлын улмаас шинэ жилийн баяраа нийтээр тэмдэглээгүй өнжсөн. Харин энэ жил вакцинжуулалтыг эрчимтэй явуулж байгаагийн зэрэгцээ халдварын тохиолдол буурч буй. Үүнтэй холбоотойгоор насанд хүрсэн иргэдийн 50 […]

7-12.jpg

2021-12-15 09:07
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод үргэлжилж байна. Эхний худалдаагаар 10 хоногийн хугацаанд 350 иргэн 25 аж ахуйн нэгж нийт 5.8 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Өргөтгөсөн худалдааны хоёр дахь үе шат Баянзүрх дүүрэгт “Тэнгэр” бөөний худалдааны төвийн гадна, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбайд, Хан-Уул дүүргийн “Фүүд сити” худалдааны төвд гарч байгаа бөгөөд энэ сарын 20-ныг […]

alcohol.jpg

2021-12-15 08:30
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллагын дагнан хариуцдаг ажил гэхээс илүүтэй олон нийтийн оролцоог төвлөрүүлэх гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг хүчин зүйлүүдэд төрийн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Тэр утгаараа Хууль зүй дотоод хэргийн яамнаас Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг өргөн бариад одоо УИХ-аар нэгдүгээр хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэ хуулийн төсөлд: Архины […]

n49nfe_imported_image_x974-1024x682.jpg

2021-12-14 21:25
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2021.12.14/ үдээс хойш хамтарч хуралдав. Байнгын хороодын хамтарсан хуралдааныг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан хуралдууллаа. Хамтарсан хуралдаанаар эхлээд Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг […]

banksqcvr.jpg

2021-12-14 19:00
Гудамжны урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг болох Бэнкси өмнө нь хорих байгууллага байсан Редингийн барилгыг худалдан авч, урлагийн төв болгон өөрчлөх санаатай байгаагаа мэдэгджээ. Тэрээр Рединг хотын зөвлөлтэй хамтран 12.6 сая орчим фунт стерлингээр тус шоронг худалдаж авахыг төлөвлөж байгаа гэнэ. Сонирхуулахад, энэ оны гуравдугаар сард Бэнкси тус шоронгийн ханан дээр даавуугаар олс хийгээд оргож […]