new_79afbb63e2ad0967c0f74f7c763889ebf072e7f8.png

2022-01-13 10:05
Энэ бол гурван хүүхдээ ганцаараа өсгөдөг нэгэн эмэгтэйн тухай түүх юм. Гэхдээ түүний бүх амьдралын тухай яриа биш. 33 настай ганц бие ээж Америкийн Калифорни мужийн 58 дугаар замаас хойд зүгт Хинкли хотод аж төрдөг байв. 1952 оноос Хинкли хотын гүний усыг байгалийн хий дамжуулах хоолойн компрессор станцаар зургаан валентын хром хордуулах болжээ. Үнэндээ хром […]

new_d34bc6126cfadc46aa63b8719b8a616c14024dae.jpg

2022-01-13 10:03
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 1 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 47 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг […]


2022-01-13 08:55
Засгийн газрын хуралдаанаар  “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газрын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болсон. Хамтарсан […]

Мөөгий-нэг-1024x576.jpg

2022-01-13 08:30
Л.ДӨЛГӨӨН Технологийн зуун, хотын түгжрэл хүмүүсийг байнгын завгүй ажиллахад хүргэж байгаа. Түгжрэлийг зөв зохицуулах, хурдтай өрнөж байгаа мэдээлэлтэй зэрэгцэн ажлаа амжуулах нь хувь хүнээс цаг төлөвлөлт, хувийн сахилга батыг шаардаж байгаа юм. Цаг төлөвлөлт, хувийн зохион байгуулалт, зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэсэн асуудлыг тойрч Хүний хөгжил судлаач, төрийн удирдлагын докторант, Нийслэлийн сургалт судалгааны төвийн сургагч багш М.Мөнхжаргалтай […]

5e229950926ba.jpeg

2022-01-13 08:25
Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр агнуурын амьтны ашиглалтыг хамгааллын үр дүнтэй нягт холбосон эрх зүйн зохицуулалт нь нөхөн сэргээгдэх байгалийн баялгийг урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байгаа аж.

7-4.jpg

2022-01-13 08:00
 Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон төслийн нэг болох Зүүнбаян-Ханги мандлын төмөр замын  бүтээн байгуулалт энэ онд эхлэнэ. Энэхүү чиглэлд төмөр зам барьснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр гаргах бас нэгэн гарц нээгдэх төдийгүй бүс нутгийн хөгжилд ч бодит хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа. Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөснөөр нийт 1970 […]

yi6sRNVIKvCMSnIpvd22-small.jpg

2022-01-12 18:41
Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, нийгмийн халамжийн сангийн 2022 оны батлагдсан төсөвт багтаан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад даалгалаа. Нийгмийн халамжийн тэтгэврийг 63,1 мянган иргэн буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг хүн амын таван бүлэгт олгож байна. […]

eC25JAcLHjB0iF2knozr-small.jpg

2022-01-12 18:38
“Алдарт эх”-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл авч байна. Иймд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм. Үүнд: Иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн батлуулсан хуулбар, насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан […]

zasag-PIC-1024x682.jpg

2022-01-12 17:50
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 12-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр […]