Засгийн газрын хуралдаанаар “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хотноо Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газрын хамтарсан хорооны есдүгээр хуралдаан болсон.
Хамтарсан хорооны хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акартай уулзаж “Цэргийн түүх, архив, музей судлал, хэвлэл мэдээллийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсныг ийнхүү баталгаажууллаа.