18-1280x689.jpg

2022-02-01 12:21
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд цагаан сарын баяраар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд амарна гэж заасан байдаг. Энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 2, 3, 4-нд таарч байгаа билээ. Битүүний өдөр ихэнх байгууллагууд ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд Бямба, Ням гаригийн амралтын өдрүүдтэй нийлээд цагаан сараар тав хоног […]

12-1280x853.jpg

2022-02-01 11:45
Цагаан сарын баярын өдрүүдэд “Хот хоорондын нийтийн тээвэр”-ийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөжээ. Мөн хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай […]

09.jpg

2022-02-01 10:54
Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ. 2022 онд хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 277,800 төгрөг болсон байна. Өнгөрсөн онд 238,700 төгрөг байсныг нэмэгдүүлжээ. 21 аймгийн хувьд ч амьжиргааны доод түвшинг нэмсэн байна. Тухайлбал баруун аймгуудад 2021 онд амьжиргааны доод түвшин 212,600 төгрөг байсан бол энэ жил […]

08.jpg

2022-02-01 10:45
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нэгдүгээр сарын 24-28-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн, 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа […]

04-1280x905.jpg

2022-02-01 09:58
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн ахмад буурлууд, тэдний түүхийг үргэлжлүүлэн бичиж байгаа идэр залуус, хүүхэд, багачууд та бүхэндээ XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй үхэр жил Улаанбаатар хотын иргэд бидэнд ээл, өгөөжөө хайрласан дэлгэр сайхан жил […]

03-1280x960.jpg

2022-02-01 09:53
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргүүдийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 26 байранд нэгдүгээр сарын 29-ний өдөр 18 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан хэргийг илрүүлж, уг хэрэгт иргэн 29 настай, эрэгтэй “Т” болон 49 […]

02-47-1280x800.jpg

2022-02-01 08:42
Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлт, шалгалтын ажлын хэсгээс гаргасан санал, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсгийн шийдвэрийг үндэслэн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ. Ингэхдээ хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсэн байна. Иргэн Та доорх нэр […]

01-46.jpg

2022-02-01 08:30
Усны халиа гүйж 2022 оны нэгдүгээр сарын 11-ний байдлаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 30 өрхийн 159, 2 дугаар багийн 3 малчин өрхийн 9 иргэн, 461 толгой мал усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ.

31012022-1643617785-394079861-city-council-mn-img-16436090469.jpg

2022-01-31 18:26
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр “Паркаа аваръя хөдөлгөөн”-ий үүсгэн байгуулагч Д.Мөнх-Эрдэнийг хүлээн авч уулзлаа. Тус хөдөлгөөнөөс хүүхдийн паркийн газрыг одоогийн эзэмшигчдээс буцаан авч, нийслэлийн иргэдийн мэдэлд ирүүлэх асуудлаар Нийслэлийн ИТХ-ыг хуралдуулах шаардлагыг тавив. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ийн эзэмшил газрыг зөвхөн хүүхэд, залуучуудын хөгжлийг […]