2022-02-01 10:451min00

АТГ: Эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 12 хэргийг шүүхэд шилжүүлэн, 13 хэргийг хаах саналт хүргүүлжээ

08

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нэгдүгээр сарын 24-28-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 25 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 101 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс

  • 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
  • 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн,
  • 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 567 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 539 хэрэг шалгаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлж мөн өмнө бичсэн 3 мэдэгдлийн хариуг хүлээн авсан хэмээн АТГ-аас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй