Нисэхэд гарсан зам тээврийн ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна

2022-02-01 14:01
uezdxf_1212_x974

Нисэхийн автобусны буудал дээр хог ачдаг автомашин нийтийн тээврийн автобусны араас мөргөсөн осол гарчээ. Ослын талаар  Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир  “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Наадамчдын гудамжинд 11:57 цаг орчимд хог ачдаг автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн араас мөргөсөн хэргийг Замын цагдаагийн хэлтэс шалган ажиллаж байна. Ослын улмаас хүн гэмтэж, бэртээгүй бөгөөд хоёр автомашины жолооч эрүүл байсан” хэмээн мэдэгджээ.