15-4-1280x713.jpg

2022-02-22 15:00
Хөгжлийн банктай холбоотой Нийслэлийн прокурорын газраас 12 хүнийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга З.Баяржаргалаас тодруулахад “Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах талаар санал ирсэн. Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж […]

11-12.jpg

2022-02-22 14:34
Энхбатын Анударь хэмээх 14 настай охин 2022 оны хоёрдугаар сарын 14-нд гэрээсээ гараад сураггүй алга болоод байна. Тэрбээр 165-168 сантиметр орчим өндөртэй, шар царайтай, том нүдтэй, урт хар өнгийн үстэй, дунд зэргийн биетэй, биед ил харагдах содон шинж тэмдэггүй. Гэрээс гарахдаа урт хар хангийн савхин куртик, хар өнгийн өмд, бараан өнгийн гуталтай явж байж болзошгүй байна. […]

10-13.jpg

2022-02-22 14:30
Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын төсөл боловсруулж, мэргэжлийн байгууллагууд болоод иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагуудаас санал авч байна. Нийтлэг журмыг шинэчлэх болсон шалтгаан хийгээд энэ удаа урьд өмнөхөөс ямар онцлогтой журам боловсруулсан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалтай ярилцлаа. -Нийслэлд […]


2022-02-22 13:42
Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл болон хувирч, Хөгжлийн банк нь нийт 3.2 их наяадын активтай ч 1.8 их наяадын актив эрсдэлд орчихсон яваа. Тус банк энэ хэмжээний хөрөнгөөс 800 гаруй тэрбум төгрөгийг нэхэмжлэн, 26 компанийг шүүхэд өгөөд байна. Хөгжлийн банкны эргэн тойронд өрнөж байгаа асуудлыг UPDOWN сайт тоймлон хүргэж байна. 

01-28.jpg

2022-02-22 12:02
Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Шүүх өмнөх онд 89,089 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны эрүүгийн хэргийн 12,068 иргэний 45,444, захиргааны 1,764 хэргийг хянан шийдвэрлэж 1,115 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө суллаж, 2,354 хүнд цагдан хорих таслан сэргийлэх […]

9fdc14fbd1537c8e05c7183f697a2b423abcf85f.jpg

2022-02-22 11:19
Хэнтий аймгийн Батноров сумын долоодугаар багийн нутагт байрлах жонш олборлох уурхайд нуралт болж нэг хүн амиа алдсан тухай ОБЕГ-аас мэдээллээ. Хоёрдугаар сарын 22-нд аврагчид очиход  “Баялаг бэрх” нөхөрлөлийн жоншны уурхайн ажилтан, тус сумын харьяат 53 настай иргэн бэхэлгээ хийж байгаад шороонд даруулж нас барсан тул цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

3Nnj55302mSJzYFQbloX.jpeg

2022-02-22 11:15
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг цахимаар хийхээр болжээ. Хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч хурандаа Г.Мягмаржав “Бүртгэлийг E-Mongolia цахим хуудсаар гуравдугаар сарын 01-10 ны хооронд хийнэ. Өмнө нь “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй суралцагч сургалтын албанаас голч дүн болон сургуулийн тодорхойлолт авдаг байсан бол цахимд шилжсэнээр эдгээр материалыг бүрдүүлэх шаардлагагүй болсон. Хөтөлбөрт жилдээ 1000 оюутан элсдэг байсан бол энэ жил тоог 300-гаар […]

04-23.jpg

2022-02-22 10:55
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 2 дугаар сарын 4-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 33 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн […]

IMG_0622.jpg

2022-02-22 10:09
Газрын шинэтгэлийн үндэсний хороо өчигдөр хуралджээ. Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Монгол Улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ. Өнгөрсөн онд […]