Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар – Налайх чиглэлийн авто замд ажиллав. Энэ үеэр барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Синохайдро Корпорейшн Лимитед компанийн төлөөлөгчидтэй уулзан, гүйцэтгэх шаардлагатай ажлын чиглэл өглөө. Сайд Л.Халтар тухайн төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөгчдөд замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, зүлэгжүүлэлт, туннелийн өндөр хязгаарлагч, туузан хашлагыг […]