Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газарт автобус авто замын хажуу руу онхолдож нэг хүн нас барсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна.

                                                                              Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн