Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Замын хөгжлийн газрын удирдлагууд өнөөдөр Улаанбаатар – Налайх чиглэлийн авто замд ажиллав. Энэ үеэр барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Синохайдро Корпорейшн Лимитед компанийн төлөөлөгчидтэй уулзан, гүйцэтгэх шаардлагатай ажлын чиглэл өглөө.
Сайд Л.Халтар тухайн төслийн гүйцэтгэгч компанийн төлөөлөгчдөд замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, зүлэгжүүлэлт, туннелийн өндөр хязгаарлагч, туузан хашлагыг шинэчлэх, хөвөөний хажуу тэгшилгээ болон цэвэрлэгээг шуурхай хийж гүйцэтгэн бүрэн дуусгахыг үүрэг болгов.
Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах ажлын хэсгийн ахлагчаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ ажиллахаар боллоо гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
3 comments
Altar hogiin hulgaich
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich shuu
Haltar aa chinii naiz erhuugiin togsoltiin Miigaa enhjargal yanhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag