tuts1.jpg

2022-05-05 16:15
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Шангри-Ла худалдааны төвийн хажууд иргэд дур мэдэн шөнийн цагаар түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байрлуулжээ. ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан тул Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд тухайн иргэнтэй уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулсны үндсэн дээр тус иргэн ТҮЦ-ээ өчигдөр орой нүүлгэн шилжүүллээ. ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний […]

uer.jpeg

2022-05-05 15:50
2022 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, […]

mal1.jpeg

2022-05-05 14:26
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.

darhan.jpg

2022-05-05 11:20
Уулзалтаар уур амьсгал, гамшигт тэсвэртэй орон сууцжуулах техникийн туслалцааны ажлыг эхлүүлэх, “Орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн салбарыг сайжруулах” техникийн туслалцааны хүрээнд боловсруулсан орон сууцжуулах зөвлөмжийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох байгууллагуудад танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар харилцан ярилцаж байна гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

amjilt-1280x1707.jpg

2022-05-05 11:05
“Цусны цагаан эсийн хорт хавдар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн хандивын аян амжилттай болж  өнөөдөр өглөө Турк улсыг зорилоо. Хүүгийн аав ээж Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүссэн бөгөөд ард түмнээс хоёр өдрийн дотор эмчилгээний зардал болох 570 сая төгрөг цугласан билээ.

gal-1.jpg

2022-05-05 10:41
Дорнод аймгийн Баяндун сумын “Согоот” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага энэ сарын 4-ний 13:30 цагт бүртгэгджээ. Тодруулбал аймгийн төвөөс баруун хойд зүгт 110 километрт, сумын төвөөс баруун хойд зүгт долоон километрт түймэр гарсан байна. Онцгой байдлын алба хаагчид болон орон нутгийн иргэд хээрийн түймрийг 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт бүрэн унтраасан […]