Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлантай Дэлхийн банкны Орон сууцны ахлах мэргэжилтэн Дао Харрисон уулзалт хийж байна.
Уулзалтаар уур амьсгал, гамшигт тэсвэртэй орон сууцжуулах техникийн туслалцааны ажлыг эхлүүлэх, “Орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн салбарыг сайжруулах” техникийн туслалцааны хүрээнд боловсруулсан орон сууцжуулах зөвлөмжийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох байгууллагуудад танилцуулах, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар харилцан ярилцаж байна гэж Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.