tsag1-1280x700.jpg

2022-05-09 17:10
Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, говь тал хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа. “Тавдугаар сарын 10-ны 20:00 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав […]

esh.jpg

2022-05-09 16:16
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой боллоо. Боловсролын үнэлгээний төв албан ёсны пэйж хуудсаараа дамжуулан “Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ”-г үзүүлж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж буй шалгуулагчид: ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол Шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол Шалгалтад бэлтгэхдээ анхаарлаа хэрхэн төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол […]

мөнхчулуун.jpg

2022-05-09 15:42
Монголбанкнаас гаргасан журамд нэгээс дээшгүй хувийг зээлийн үйл ажиллагааны зардалд тооцоолно гэж заасан. Нэг хувийн хэмжээний зардал гардаг уу үгүй юу. Байрны м.кв-аас шалтгаалаад ямар нэг байдлаар зээлийн үйл ажиллагааны зардал өөрчлөгдөнө гэж байхгүй.

z6-1280x853.jpg

2022-05-09 14:43
Жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хүмүүнлэг зүрх” уриатайгаар Монгол орны өнцөг булан бүрт тэмдэглэн өнгөрүүлж, олон нийтийн дунд хүнлэг, энэрэнгүй үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүн бүхний хүмүүнлэг, гэгээлэг зүрх сэтгэлийг бадрааж, бие биедээ хайр энэрлийг түгээхийг уриалав.

5f7f30325c2df.jpeg

2022-05-09 14:30
2021-2022 оны хичээлийн жил цар тахлын улмаас гурван улиралтай байгаа. Сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт ижил хугацаанд эхэлнэ. 1-3 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 13-наас амрах хуваарьтай байна. Сурагчдын өвлийн амралт сунгагдаж байсан тул зуны амралт долоо хоногоор хойшилж эхэлж буйг албаны эх сурвалж тодотголоо. Энэ […]

sangidorj.png

2022-05-09 14:00
Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны ша­­­­шинт сүм хийдүүдийн холбоо, Буя­­­ны далай дэлгэрүүлэгч төвөөс шашин урлагийн цэнгүүн, монгол түмний галын их тахилга хийх юм байна. Энэ тухай Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж “Бурхны шашны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, бүтцийг шинэчилнэ. Энэ талаар төрийн гурван өндөрлөгт албан бичиг өгсөн. Түүнээс биш […]

gal-1024x597.jpg

2022-05-09 13:59
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 66, аюулт үзэгдэл, ослын дөрвөн дуудлага бүртгэгджээ. Дээрх хугацаанд гал түймрийн улмаас хорт утаанд угаартах эрсдэлтэй нийт 130 иргэний аюулгүй байдлыг хангаж, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн алба хаагчид шар өвс шатаасан 36 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 57.3 га талбайн түймрийг бүрэн унтраасан. Хамтарсан эргүүлийн […]

otgon1-1280x853.jpg

2022-05-09 13:31
Борзонгийн говь цаазын тавцанд!!!! Гуравдахь боомт нээхийг Өмнөговьчууд эсэргүүцэж байгаагийн шалтгаан нь ганц онгоноороо үлдсэн Борзонгийн говио уул уурхайгаас аварч үлдээхийн төлөө юм. УИХ-ын гишүүн асан, Хотын дарга Д.Сумъяабазарын дүүгийн хамаарал бүхий компани шинэ боомтын бүтээн байгуулалтыг хийж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав нь уг боомт руу чиглэсэн 270 км уул уурхайн замыг концессоор барина гэдэг […]

essurtahuun.jpg

2022-05-09 12:16
Аливаа шинжлэх ухааны нэр түүний судлах зүйл, үүрэг, үндсэн ухагдахуунуудынх нь мөн чанарыг илэрхийлсэн, олж тогтоож, онож өгсөн, зөв зүйтэй үг байх ёстой. Тэрхүү зөв үгийг өөр үгээр сольж холихгүй, оновчтой нэршүүлж, алдаа мадаггүй хэрэглэж хэвшүүлэх нь туйлаас чухал. Шинжлэх ухаанд чухам энэ зарчим үйлчилдэг. “Нэршил нь аливааг нэрлэсэн байдал, хэлж тогтсон нэр” гэж “Монгол […]