ter.jpg

2022-06-08 15:21
Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд 376 байршлын 20.2 км урт хашаа, хайсыг чөлөөлж, иргэд саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тэгвэл он гарснаас хойш 48 байршлын 1636 метр хашаа, хайсыг чөлөөлж, зөрчил арилгалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн таван байршил, Баянзүрх дүүргийн 26 байршил, Хан-Уул дүүргийн дөрвөн байршил, Чингэлтэй дүүргийн 10 байршил, Сүхбаатар дүүргийн гурван байршлыг хашаа, […]

tuv1.jpg

2022-06-08 13:30
Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал эхэллээ. Шүүх хурлын үеэр шүүгч хоёр талын өмгөөлөгчдөөс шинээр гаргаж өгөх баримт байгаа эсэхийг асуухад Н.Түвшинбаярын өмгөөлөгч шинээр гаргаж өгөх баримт байгаа талаар мэдээллээ.

covid.png

2022-06-08 12:52
Улсын Их Хурлын Түр хорооны /Ковид-19/ хуралдаан өчигдөр болж, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон коронавирусийнн тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. Засгийн газрын […]

набор.jpg

2022-06-08 12:30
АН-ыг сүйдэлж байна даа. Нэгэн цагт дангаараа төр барьж, Монголын улс төрийн хоёр баганын нэг гэгдэж явсан АН арай л удаан дампуурлаа. Энэ намтай холбоотой нөхдүүд яаж ч хэлэлцээд бардаггүй. Өчигдөр Захиргааны шүүх АН-ын тамганы маргааныг шийдэх гээд барсангүй. Хэргийг хэлэлцэхээс татгалзсан гэсэн тайлбар тарсан. Яг үнэндээ цахим бүртгэл дээр АН даргагүй байна. Гэхдээ цаасан […]

бнсау.jpg

2022-06-08 11:48
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр БНСУ-ын Дежон хотын Боловсролын газрын дэд дарга, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд ухаалаг танхим байгуулах чиглэлээр судалгаа хийж, сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашигласан анги, багшийн ур чадварыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Мөн цахим сургалт, […]

tuwshinbayr.jpg

2022-06-08 10:20
Олимпийн аварга Н.Түвшинбаярын шүүх хурал өнөөдөр/2022.06.08/ болно. Тэрбээр оюутан цагаасаа нөхөрлөж байсан өөрийн сайн найз улсын начин Э.Энхбатыг согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь болон бусад эд эрхтэнд нь хүнд гэмтэл учруулан үүний улмаас  начин таалал төгссөн хэрэг гарсан. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Хохирогч талын […]

АТГ-e1535348001157.jpg

2022-06-08 09:15
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 241 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 102 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 139 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн […]

bshsh.jpeg

2022-06-08 09:04
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Бангкок хотноо энэ сарын 5-7-нд болсон “Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт-Боловсрол 2030” сэдвийн хүрээн дэх Ази, Номхон далайн Боловсролын сайд нарын 2 дугаар бага хуралд оролцов. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 6 дугаар сарын 7-нд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагa (ЮНЕСКО)-ын Гүйцэтгэх зөвлөлийн дарга, […]