Засгийн газрын хуралдаанаар хүнс, тэр дундаа мах махан бүтээгдэхүүний аюулгүй байдалтай холбоотой дараах шийдвэрийг гаргажээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “Хүнсний аюулгүй байдлын асуудлыг нэг мөр цэгцлэх, хатуу хяналт, нарийн зохицуулалттай болгоно. Мал төхөөрөхөөс эхлээд хэрэглэгчдийн гарт хүрэх хүртэлх үе шатыг ил тод, нээлттэй, эрүүл ахуйн шаардлага хангасан зохицуулалтад оруулна. Дулааны аргаар мах боловсруулдаг 31 компанийн 16-гийнх нь үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцалж, цаашид хянан шалгахаар боллоо. Сургууль, цэцэрлэгийн хүнсний нийлүүлэлтийг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан хэрэглээнд шилжүүлнэ. Өдийг хүртэл хүнсний стандарт сайн дурын маягаар хэрэгжиж ирсэн. Тиймээс хуульчилж өгнө.
Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдийг хотоос нүүлгэн шилжүүлж үйлдвэрлэлийн парк маягийн зохион байгуулалтад оруулна. Энэ хүрээнд ХХААХҮЯ, НЗДТГ хамтран ажиллана.
Ажлын хариуцлага алдсан Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр өөрчилж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, ХХААХҮЯ-ны тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцно.
МХЕГ-ын харьяа лаборатори, МЭЕГ-ын харьяа лаборатори зэрэг олон лаборатори байдаг ч уялдаа холбоо сул байна. Тиймээс үндэсний хэмжээний лабораторийн тогтолцоог бий болгоно. Ингэснээр лаборатори бие даасан хараат бус байх юм” гэлээ.
8 comments
Уул уурхай дагасан мэрэгжлийн хяналтын байцаагч нарыг ч бас хал ажил хийдэггүй авилга аваад сууж байдаг новшнууд шүү!!!
Uuruu bad yawaach. Shadar said mergejil arga zuigerr hangaagui, ajlaa hiigeegui l baina.
Энэ шадар өөрөө уучлал гуйгаад явах ёстой хүн нь биздээ.
Битгий балайр
мхег хараат ус байх нь хангалттай бус. авилгад өртвөл эрсдэл үүснэ.Mөнгө авилгал улсыг хямрааж байна
Зөв Зөв энэ ХУД гий мэрэгжилийн хяалтын байцаагч нарыг бас халах хэрэгтэй ажил хийлгэхгүй маш хүнд улс бий саяхан 4-5 р саруудад бөхгазраар явж торгуулаа аваад явсан одоо иргэдын хүсэлтээр ирж торгон гээл утасдаад бгаа
Цэвэрлэж цэгцэлж болно. Гэхдээ дотроо ялгавар судалгаатай байж, олон жилийн буруу явсан тогтолцоогоор ганцхан өдөр үйлдвэрлэгч нарыг ингэж хомроглож монгол улсын экспортыг хаадаг нь ямар учиртай юм бэ. 2-рт эсвэл улс төрийхөн энэ махны салбарт өөрсдөө орох гэж өчнөөн хүмүүсийн амьдрал ахуйгаар ингэж тоглож байгаа юм бэ.
Мэргэжлийн хяналт биш мэрэгжлийн авилагч нар уч мэдэхгүй балай арын хаалганы бөглөөснүүд шдэ үгүй гэж хэлэх хүн бхгүй л байх ийм лалруудаас болж химийн хольцтой гахай тахиа жимс ийг зүгээр харж бгад иүүлдэг наасан