Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хурал эхэллээ. Шүүх хурлын үеэр шүүгч хоёр талын өмгөөлөгчдөөс шинээр гаргаж өгөх баримт байгаа эсэхийг асуухад Н.Түвшинбаярын өмгөөлөгч шинээр гаргаж өгөх баримт байгаа талаар мэдээллээ.
Өмгөөлөгч Л.Данзанноров: Шүүгдэгчийн зүгээс өмнө нь мөрдөн шалгах үйл явцад гарсан баримтуудыг гаргаж байсан. Тухайн хохирогчийн зүгээс гаргаж ирсэн баримтуудаас үлдсэн хохирлыг мөнгөн дүнгээр төлсөн талаарх баримт байна. Нийтдээ 363,446,949,000 төгрөгийг өмнө нь төлсөн хохирол дээр нэмж төлсөн баримт байна. Хоёрт, хохирогч талын сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх зарим баримтуудыг гаргаж өгч байна. Цаашдын амьжиргаа, үр хүүхэд гэр бүлд нь дэмжлэг болох болов уу гэсний үндсэн дээр өөрийн гэр бүлийн захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх талаас харилцан ярьж зөвшилцсөн баримтуудыг гаргаж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүд нь тодорхой барьцаанд байснаас чөлөөлж , хохирогчийн талд өмнө нь төлсөн нөхөн төлбөр дээр нэмж төлөх боломжтой гэдгээ илэрхийлж, эдгээр баримтуудыг гаргаж өгч байна хэмээн нийт есөн хуудас баримтыг шүүх бүрэлдэхүүнд хүлээлгэн өгөв.
Олимпын аварга Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-р зүйлийн 1-ийн 2 дахь хэсэгт зааснаар ял төлөвлөсөн. Энэ зүйлд бусдыг санаатай алах, олон хүний амь нас эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, эрхэлж буй албан тушаалтай нь холбогдуулж гэх зэргээр хүндрүүлдэг байна. Хэрвээ энэ зүйл ангиар буруутай гэж үзвэл 12-оос 20 жил эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх юм. Харин Н.Түвшинбаярын өмгөөлөгч хүндрүүлэн үзсэнтэй санал нийлэхгүй гэдгээ илэрхийллээ. Шинжээчийн дүгнэлт болон бусад эд мөрийн баримтаар хүндрүүлэн үзэх шаардлагагүй гэдэг байр сууринаас мэтгэлцэнэ гэдгээ хэллээ.
4 comments
Алдас болжээ. Маш харамсалтай хэрэг. Хохирогчийн хүүхдүүдийг ивээлдээ авч сургах, хамгаалах гэж чармайж буйн заргалщаач ээ. Нэг нь үхэж нөгөө нь амьдын там болохгүй болвол сайн байх ам
Харсаар байтал өөртөө итгэлтэй мөнгөөр хэргээ хаалгачихна гэсэн бардам харагдаж байх шиг ер нь гутаж амиа хорлох гэх хүн шиг харагдаж байна уу?
Юуных нь гутаж гуних вэ? шүүхийн эцсийн шийдвэр гарахаас урьтаад шудрага шүүх гэж байхгүй ээ бүгд мөнгө хгээд заралснаас ямар ялгаа байгаа юм
Сэтгэлээр унаад ёстой хүний сүг болсон байхдаа хөөрхий гэж бодсон чинь харин ч турж эцэж шаналсан шинжгүй байнөө.