Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-ний үйл ажиллагааг зогсоох эсэхийг шүүх шийднэ – updown.mn

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Шинь шинь” ХХК-ний үйл ажиллагааг зогсоох эсэхийг шүүх шийднэ

Экологийн цагдаагийн албанаас Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй “Шинь шинь” ХХК-д холбогдох хэргийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Баатар” Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК химийн хорт бодистой, баяжуулах үйлдвэрээс гаргасан бохироо гол, хөрсөнд урсгаж байна гэх хэрэгт эрүүгийн хэрэгт үүсгэсэн. Компанийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 672 сая төгрөг болохыг шинжээчдийн баг тогтоосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлснээр Дорнод аймгийн иргэд шинжилгээний хариуг Экологийн цагдаагийн алба бидэнд илгээгээгүй гэсэн байсан. Хуулийн хүрээнд бид шинжилгээний хариуг хүн бүрд мэдээлэх боломжгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид л мэдэгдэх үүрэгтэй. Мөн манай байгууллагын алба хаагчдыг авилга авсан гэх хардлага гассан. Бид ямар ч авилга, ашиг сонирхлын асуудалгүй. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандаж болно. Дээрх компанийн үйл ажиллагааг зогсоох эсэхийг шүүх шийднэ. Бидний зүгээс мөрдөн байцаалтын шатанд явж буй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн