Туялзуур сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид өнөөдөр БНСУ-ын Сөүл хотыг зорилоо.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд завсарлаад байсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаа 2022 оны 6 дугаар сарын 9-16 өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулах юм.
Энэхүү Ази тивийн АШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрөлд “Алтан Дорнод Монгол” компанийн тамирчин СМ Э.Дөлгөөн (УБ Фенсинг клуб) эмэгтэй ганцаарчилсан төрөлд СМ З.Хишигдэлгэр (Дуэль клуб), СДМ О.Золбоо (Дуэль клуб) нар оролцохоор эх орноосоо мордлоо.