naadam1-1024x683.png

2022-07-01 15:27
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Налайх, Багануур дүүргийн баяр наадмын худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд НМХГ-аас давхардсан тоогоор нийт 243 улсын /ахлах/ байцаагч, албан хаагчид хяналт, шалгалт тавьж ажиллана.

uher.jpeg

2022-07-01 15:21
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсыг үхрийн цээж өвчингүй эрүүл бүс болохыг баталгаажуулсан гэрчилгээ олголоо. Үхрийн цээж өвчин гэдэг нь, үхрийн цээжний хөндийн гялтан үрэвсэж, уушгинд үхжил үүсэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын ангиллаар гоц халдварт өвчинд багтдаг бөгөөд гадаад орчинд тэсвэр муутай. Тухайлбал, нарны шууд гэрэлд […]

BSHYAM.jpg

2022-07-01 15:19
Боловсролын салбарын цахим шилжилт, төсөв, санхүүгийн шинэчлэлийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Богд, Төрийн банкуудтай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Багш нарын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор дээрх арилжааны банкуудтай хамтарч “Багш” картыг хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр өнөөдөр санамж бичиг байгуулсан арилжааны банкуудын төлөөлөлтэй […]

tet.jpeg

2022-07-01 11:38
Тайландын Чулаборны Хааны Академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Тэтгэлэгт сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, визний төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз болон бусад зардал багтах юм. Хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2022 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл хүлээн авна. Тавигдах шаардлага: 30-с доош настай байх Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-с дээш голч […]

covid-5.png

2022-07-01 11:36
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 96 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 42-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Батлагдсан тохиолдлуудын: 46 нь Улаанбаатар хотод, 50 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,981 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд нэг, Дархан-Уулд […]

цег.png

2022-07-01 11:16
Өнгөрсөн сарын 30-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1869 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1567, хулгайтай холбоотой 24, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 119, гэмт хэргийн шинжтэй 101 мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 128, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 115, хүний биед халдсан 59, […]

1519-1280x960.jpg

2022-07-01 10:58
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд шинжлэх ухааны болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүтээлч хамтын ажиллагаа өргөжих юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжилд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэхэд […]