Шилжилт хөдөлгөөн хязгаарлах хуулийн төслөө буцаан татлаа

2022-07-01 15:501min0
ub

Хотын дарга Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргасан билээ.

Тодруулбал, нийслэл хот хүн амын ачааллаа даахаа больж, авто замын түгжрэл, агаарын бохирдолтой байгаа тул шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн юм.

Тэгвэл өнөөдөр /2022,07,01/ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар уг тогтоолын төслийг буцаан татсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй