0101-27.jpg

2017-03-22 11:12
Тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол Улсын нийт казах иргэд ээ, Хаврын баяр буюу Нарны баяр, Наурызыг тохиолдуулан халуун элгэн нутгийнхаа  дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа Та бүхэндээ энэ сайхан баярын өдрийн мэндчилгээг гүн хүндэтгэлтэйгээр өргөн дэвшүүлье. Баярын мэндчилгээгээ казах түмний төлөөлөл болсон эрхэм хүмүүстэй хамтран дэвшүүлж байгаадаа би баяртай байна. Наурызын баяр өнө […]

7777.jpg

2017-03-22 10:29
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын ихэнх нутаг болон төв,  23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говийн аймгуудын нутгаар их  хэмжээний нойтон цас, 24-нд говийн аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи 23-нд говь тал хээрийн нутгаар 12-14 […]

01-31.jpg

2017-03-21 17:37
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын хамтран зарласан багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдөр (2017.03.21) дуусч байна. Онлайнаар бүртгэсэн энэ шалгалтыг шинээр сургууль төгссөн ЕБС, цэцэрлэгийн багш нар болон багшийн ажлаа гурваас дээш жил хийгээгүй завсардсан хүмүүс өгч байгаа юм. Энэ сарын 26-нд эхлэх шалгалтанд 1500 багш бүртгүүлсэн байна.

000000-2.jpg

2017-03-21 17:12
Нийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова болон бусад албаныхан оролцов. Санамж бичигт […]

010101-7.jpg

2017-03-21 16:20
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас гуравдугаар сарын 21-ны өдрийг Дауны Хам Шинжийг олон нийтэд зөвөөр таниулах Дэлхийн өдөр болгон зарласан байдаг. Энэхүү өдрийг Монголын дауны холбоо 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм. Даунтай хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд дэлхий нийтээрээ дауны хам шинжтэй хүний эрхийн төлөө, тэднийг нийгэмд тэгш оролцоотой байхын төлөө, мөн дауны хам шинжтэй хүмүүсийн […]

0151515.jpg

2017-03-21 16:11
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан “Улаанбаатар марафон-2017” олон улсын бүх нийтийн гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Бүх нийтийн гүйлтийг БСШУСЯ, нийслэлийн Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, МОХ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах […]

747474.jpg

2017-03-21 15:52
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд жирэмсэн эмэгтэй дөнгөж сая төржээ. Иргэдийн төлөөлөгчөөр оролцож байсан Б.Чимгээ нь 3.2 кг хүүтэй болж  шүүгчийн туслах Б.Солонго эх барьж авчээ. Эмэгтэйн дөрөв дэх төрөлт аж.  Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд нярайг ээжийн хамт 1-р төрөх эмнэлэгт хүргэжээ.

5555.jpg

2017-03-21 15:37
Өнөө өглөө (2017.03.21) )  Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд 09:36 цагт зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарч шатсан. Зорчигч тээврийн энэ автобус нь Баруун-Салаа, Халдвартын чиглэлд үйлчилж байсан УБГ-3671 улсын дугаартай автобус байжээ. Тухайн үед долоон зорчигч сууж явсан гэж нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үеэр хэлэв. Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн […]

0301-1.jpg

2017-03-21 14:18
Үндэсний ойн тооллогын 2016 оны баримтаар Монгол орны ой болц гүйцсэн, өсөлт буурсан, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан байгаа нь тогтоогджээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй ой мод бий болгох шаардлага тулгамдсан асуудал болсныг холбогдох албаныхан хэлж байна. Өнөөдөр (2017.03.20) олон улсын ойн өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны 11 дүгээр […]

6565-4.jpg

2017-03-21 13:45
Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Шинэ хуулийн эхийг  Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт гардан авлаа. Ийнхүү олон нийтийн өмнө шинэ хуулийн эхийг гардуулан өгч буй нь  хуулийг хэрэгжүүлэх сайн жишиг тогтож байгааг энд ирсэн эрхэмүүд онцолж байв. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын […]