Зөв шийдэл сургалтын төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлдэж буй төгсөх ангийн хүүхдүүдийн гаргадаг нийтлэг алдааг судлан нийтэлжээ. Тус сургалтын төвөөс долоон жилийн туршлагадаа үндэслэн 12 ангийн сурагчдад ЭЕШ-нд бэлтгэхэд гаргадаг  нийтлэг таван алдаа, бэрхшээлийг дурьдсан байна

Жил бүр ЭЕШ-нд  30,000-40,000 хүүхэд дунджаар төгсдөг байна. Үүнээс 80% гаруй  нь их, дээд сургуульд элсэн суралцдаг аж.

Шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүдийн хамгийн их гаргадаг алдаа нь хувийн зорилгоо тодорхойлоогүй буюу мэргэжлээ сонгоогүй байдаг нь цаг хугацааг алдхад хүргэдэг  гэнэ. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалтанд гаргадаг таван алдааг уншиж сонирхоно уу.

  1. Хувийн зорилгоо бүрэн тодорхойлж, түүндээ хэрхэн хүрэх төлөвлөгөөгөө гаргадаггүй.

Зөвлөмж: Зорилгогүй хүүхдүүд хичээл хийх сонирхолгүй, цагаа буруу зарцуулж, өөртөө итгэх итгэл бага байдаг. Тэгвэл зорилгоо тодорхойлохын тулд өөрийгөө таних буюу юуг хийх дуртай, ямар хичээлдээ илүү сайн, хүмүүстэй хамтрах чадвар илүү байна уу? ганцаараа сууж унших, бичих, тоо бодох дуртай байна уу гэх зэргээр өөрийгөө ажиглаад үзээрэй.

  1. Мэргэжлээ сонгоогүй, эргэлзсээр л байдаг. Мэргэжлийн бус зөвлөгөө авдаг.

Мэргэжлээ сонгоогүйгээс өөртөө итгэх итгэл бага, анхаарал төвлөрөлт муу, ямар хичээлээ илүү сайн давтахаа мэдэхгүй, бусдыг аялдан дагалдах, дуурайх хандлагатай байдаг.

Зөвлөмж: Тиймээс 12-р ангийн сурагчид өөртөө тохирох мэргэжлийг сэтгэл зүйчид, мэргэжлийн багш нар болон эцэг эхтэйгээ зөвлөлдөн шийдвэрээ гаргаарай. Сэтгэл зүйчид хандан өөрийн сэтгэл зүйн онцлог, ур чадварт ямар ямар мэргэжил тохирохыг оношлуулах нь үр дүнтэй байдаг.

  1. Интернет, фэйсбүүк, компъютер тоглоомыг хэтрүүлэн ашигладаг

Охид, хөвгүүд  цахим хэрэглээг хэтрүүлэн ашигласнаас болж ихэнх цаг хугацаагаа үр ашиггүй өнгөрүүлдэг.  Ингэснээр хичээлдээ хандах хандлага нь суларч, зан ааш тогтворгүй болж байгаагаа өөрсдөө ч анзаардаггүй.

Зөвлөмж: Тиймээс ирээдүйн зорилгоо ширээнийхээ ойролцоо цаасан дээр тэмдэглэн үлдээх нь үр дүнтэй. Утсаа барьж авах тоолондоо надад үүнээс илүү чухал ажил бий гэж өөрийгөө ятгаарай. Өөртөө үргэлж сайн боловсрол эзэмшин, сайхан амьдрана гэж сануулж байгаарай.

  1. Өдөр бүр юу хийхээ төлөвлөдөггүй. Цагаа буруу зарцуулсанаас бүтээмж муутай суралцдаг

Хичээлийн даалгавар, чөлөөт цаг, хийх ажлаа чухал, чухал биш гэж зөв эрэмбэлж сураагүй байдгаас болж  фэйсбүүк,  компьютер тоглоомд олон цаг зарцуулдаг.

Зөвлөмж: Хамгийн том зорилго буюу чухал хичээл, ЭЕШ-ын бэлтгэлдээ өдөрт 3-4 цаг төлөвлөрч хийдэг байх нь илүү үр дүнтэй. Илүү цаг гарвал өөртөө амралт өгөх зорилгоор дуртай зүйлээ хийгээрэй. Зураг авах, дуу сонсох гэх мэт.

  1. Залхуурал. Маргааш гэж хойш тавьсаар хичээл, даалгаврын хуримтлал үүсдэг.

Маргааш хэзээ ч дуусахгүй  нь үнэн, харин тухайн хичээл, даалгаварт өгөгдсөн хугацаа дуусдагийг сайн санах хэрэгтэй.

Зөвлөмж: Өөртөө худал хэлэх, өөрийгөө хуурах, залхууралдаа ялан дийлэгдэх нь сул дорой хүний зан учир  өөртөө бага ч гэсэн амлалт өгч, түүнийгээ биелүүлж хэвшээрэй.

Төгсгөлд нь 12-р ангийн сурагчдадаа ЭЕШ-нд нь амжилт хүсье. Өөрийгөө өөрчилж, өөртэйгээ ажилласан хүн цаг ямагт ялж байдаг шүү гэж хэлье.

Дээрх сургалтын төвөөс энэ сарын 25-нд  13:30 цагт  “Өөртөө тохирох мэргэжлээ хэрхэн сонгох вэ? гэсэн “ Мэргэжил сонголтын лекц,оношилгоо, дадлага”  хосолсон сургалтыг зохион байгуулах юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ZUVSHIIDEL.COM 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн