Ariunbaatar.jpg

2017-09-25 17:18
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээний шилдэг тавд багтсан МУГЖ Г.Ариунбаатарын тухай хөрөг нэвтрүүлгийг тус агентлаг нийтлэхээр өнгөрсөн долоо хоногт (2017.09.18-22) манай улсад иржээ. Тэд дуучны төрсөн нутаг болох  Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нэвтрүүлгийнхээ зураг авалтыг авч хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, оюутан үе, багш нарынх нь тухай ч үзүүлэхээр зэхэж байгаа аж. […]

вакцин-1.jpg

2017-09-25 16:14
ОХУ-ын “Холбооны Малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг өчигдөр (2017.09.24) хүлээн авчээ. Нэн тэргүүнд Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1,3 сая толгой малыг вакцинжуулах юм байна. Харин дараа нь Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150,0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр […]

Дубай.jpg

2017-09-25 15:49
Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдөр 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Япон улсын иргэд хамгийн их аялдаг болон аялалд хамгийн их мөнгө зарцуулдаг жуулчдын тоонд ордог бөгөөд 2016 онд 17.116.420 иргэн гадаад улсууд руу жуулчилсан байна. Үүнээс БНХАУ-д 2.497.700, […]

тендер.jpg

2017-09-25 15:27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэллээ. Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны  бүтээн байгуулалт илүү эрчтэй, […]

us.jpg

2017-09-25 14:38
Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хадам ээжийнхээ хөл рүү халуун ус цацаж түлсэн хэрэг өчигдөр (2017.09.24) гарчээ. Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суух  66 настай Д гэх иргэн “Бэр танхайраад байна” гэсэн дуудлага өгчээ. Энэ дагуу цагдаагийн ажилтануудыг очиход бэр нь болох 36 настай эмэгтэй иргэн Д нь маргаж зүүн хөл рүү нь  халуун ус […]

shuh.jpg

2017-09-25 12:58
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван иргэнийг  Дундговь аймгийн хяналтын постонд энэ сарын 17-18-нд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар,  цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Сугардорж, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар илрүүлэн саатуулжээ. Тэднийг тус дүүргийн шүүхээс өнгөрсөн оны 9 дүгээр сарын 23-наас хойш эрэн сурвалжилж байжээ.

himi.jpg

2017-09-25 12:41
Баянзүрх дүүргийн  12 дугаар хороонд байрлах УСУГ-ын шугам ашиглалт засварын газрын Туул-1 коллекторын бохир ус зөөвөрлөх, татах зайлуулах 2 дугаар худагт химийн бодистой бохир асгасан байсныг онцгой байдлын ажилтнууд илрүүлжээ. Хорт бодистой газарт  УСУГ-аас хоёр автомашин цэвэр ус зөөвөрлөн саармагжуулж, худгийн ойр орчмыг хлороор ариутгасан байна. Энэ сарын 24-нд НОБГ-т  тус дүүргийн 26 дугаар хорооны […]

avtomashin-1.jpg

2017-09-25 12:12
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл, автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Салбарын сайдын ээлжит шуурхай өнөөдөр (2017.09.25) хуралдаж зам тээврийн салбарт тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцсэн юм.  Мөн товчоон дээр иргэдээс мөнгө […]

zagasjlag.jpg

2017-09-25 11:52
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар энэ сарын 16-нд усанд осолдож сураггүй болсон иргэний цогцосыг долоо хоногийн дараа олжээ. Талийгаач 32 настай  М нь Улаанбаатар хотын харьяат  бөгөөд  загасчилхаар яваад амиа алдсан байна. Түүнийг энэ сарын 23-нд өглөөний 10:10 цагт осолдсон газраас 20 км-ийн зайд буюу “Өндөр-Эрэг” гэдэг газар Онцгой байдлын […]

10-4.jpg

2017-09-25 11:44
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ. Аравдугаар сард Монгол ооны нийт нутгаар ерөнхийдөө 1-4 градус дулаан байдаг. Тодруулбал,уур амьсгалын дунджаар агаарын сарын дундаж температур Баян-Өлгийн баруун, Завханы хойд болон зүүн, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хойд, Хөвсгөл, Архангайн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 0-4 градус хүйтэн, Говь-Алтайн […]