“BBC” агентлаг МУГЖ Г.Ариунбаатарыг онцолжээ

2017-09-25 17:181min0
Ariunbaatar

“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн дуучин” тэмцээний шилдэг тавд багтсан МУГЖ Г.Ариунбаатарын тухай хөрөг нэвтрүүлгийг тус агентлаг нийтлэхээр өнгөрсөн долоо хоногт (2017.09.18-22) манай улсад иржээ. Тэд дуучны төрсөн нутаг болох  Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нэвтрүүлгийнхээ зураг авалтыг авч хүүхэд нас хэрхэн өнгөрсөн, оюутан үе, багш нарынх нь тухай ч үзүүлэхээр зэхэж байгаа аж.

Энэ сарын 23-нд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдавт соёл урлагийн салбарынхан хүндэтгэл үзүүлэх үед BBC  агентлагийн уран бүтээлчид хүрэлцэн ирж,  МУГЖ Г.Ариунбаатартай  ярилцсан байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй