511.jpg

2017-12-04 15:13
Шинэ жилийн уур амьсгал орж эхэллээ. Хүн бүхний хүсэн хүлээдэг энэхүү баяраар бүсгүй та ямар даашинз, шаахайгаар гоёхоо бодож олсон гэдэг итгэлтэй байна. Харин  та гоо сайхны тань нэг илэрхийлэл болсон хумсаа “гоёх”-оо мартчихсан юм биш биз. Хамт олон, найз нөхөд,  үдэшлэгт явахдаа маникьюрт орж амжихгүй бол дараах гоёлын санаануудаас хэрэгжүүлэхийг санал болгож байна. https://www.facebook.com/FashionGlamourmery/videos/804049383136228/

Untitled-4-2.jpg

2017-12-04 14:54
Жилийн хамгийн шидтэй үе ирэхэд хэдхэн хоног үлдээд байна. Шинэ жилийн өдрүүдийн энерги өндөртэй өдрүүдэд амьдралдаа баялаг, аз жаргал дуудаж болно. Арга №1 “Алтан хүүхдий” Баялаг дууддаг арга. Алтлаг, эсвэл улаан, мөнгөлөг өнгийн материалаар бяцхан хүүдий оёж, дотор нь алтлаг өнгийн 12 зоос, эсвэл томоохон зоосон мөнгө хийж, гэр бүлийнхээ хамгийн бяцхан гишүүнээр гацууртаа зүүлгээрэй. […]

zeel.jpg

2017-12-04 14:44
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орж, урьдчилгаа 20 болгохоор ажлын хэсэг байгуулагджээ. Энэ хүрээнд ипотекийн зээлийг арилжааны банкаар дамжих эсхи асуудал хөндөгдөж байгаа аж. Зээлийн журам өөрчлөгдсөн нөхцөлд иргэдэд  шинэ орон сууц авах боломж илүү нээгдэж байгаа юм.  

1212.jpg

2017-12-04 12:39
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2 жилд нэг удаа зохиогддог “Өсвөрийн хийлчдийн Олон улсын уралдаан” ЕБС-ын сонгодог хөгжим сонирхон тоглогч хүүхэд багачуудын дунд энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.Тус уралдаанд Монгол, Япон, Австрали ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ зэрэг орнуудын нийт 85 авьяаслаг сурагчид оролцсоноос 23-р сургуулийн сурагч М.Мөрөн Гранпири […]

erdent.jpg

2017-12-04 12:36
Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр санаачилж, ИТХ-аараа батлуулжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэтийн хэмжээнд ажил эрхэлдэггүй өрх, гэр бүлийн судалгааг нэг бүрчлэн гаргаж тэдгээр айл өрхийн насанд хүрсэн нэг гишүүнийг нь ажилтай, орлоготой болгох зорилт тавьсан байна. Гэвч дээрх хөтөлбөрийг гажуудуулж, иргэний амь насанд “заналхийлсэн” үйлдэл гарчээ. Өнгөрсөн долоо хоногт тус […]

tsagdaa.jpg

2017-12-04 12:09
Сошиал орчинд “Салаавч” нэрээрээ “од” болсон Ц.Баярцогтыг  Сэлэнгэ аймгийн шүүх 150 орчим сая төгрөгөөр торгохоор шийдвэрлэжээ. Түүнийг хууль бусаар ашигт малтмал олборлосон хэрэгт  Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар нарын холбогдох хүмүүст прокуророос нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасаныг шүүгчид байгаль орчинд учруулсан хохиролыг нөхөн төлүүлэхээр болж, бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Ц.Баярцогт нь танхайрсныхаа […]

shuuh.jpg

2017-12-04 11:28
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25422 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх […]

xvvxed.jpg

2017-12-04 09:25
Гэрээсээ аав, ээжээсээ урт богино хугацаагаар хол амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигдөх магадлал өндөр гэж мэргэжлийн байгууллагууд үздэг байна. Ийм хүүхдүүдийг хэд хэдэн бүлэгт хуваан авч үздэг аж. Тухайлбал сүм хийдэд шавилан суудаг хүүхдүүдийг нэг бүлэг болгосон байна. Шашны сүм хийдэд хүүхдүүд шавилан суух, үйл ажиллагаанд нь хэрхэн оролцдог талаар Хүүхдийн төлөө үндэсний газар (ХТҮГ) орон […]

hovd.jpg

2017-12-03 11:21
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг албан үүргээс нь чөлөөлжээ. Тус аймгийн МАН-ын хорооны гишүүд өнгөрсөн сарын 30-нд хуралдаж, 93 хувийн саналаар уг шийдвэрийг гаргаж, намын хорооны гишүүдийг нөхөн сонгож,  бусад зохион байгуулалтуудын асуудлыг хэлэлцсэн байна. Мөн гишүүдийн олонхийн шаардлагаар аймгийн намын хорооны Бага хурлыг ирэх 2018 оны нэгдүгээр сард багтаан хуралдуулахыг намын дэд дарга, тэргүүлэгчдэд үүрэг болгожээ. Тус аймгийн […]

tsetsii.jpg

2017-12-03 11:15
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 8 км зайд, Бор толгой нэртэй газар  өчигдөр  (2017.12.02)  өглөө 11.04 цагт  3.9 магнитутын газар хөдлөлт болжээ. Энэ үеэр ноцтой аюул учраагүй байна. Тус суманд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд 0,2-3,7 магнитутын хүчтэй газар хөдлөлт хэд, хэдэн удаа болж, өндөржүүлсэн байдалд шилжиж байсан юм.