Хойд Солонгосын 1200 гаруй иргэн ирэх оноос өмнө нутаг буцна

Манай улсад гэрээгээр ажиллаж байгаа 1200 орчим Хойд Солонгосын иргэнийг энэ онд багтаан нутаг буцаахаар болжээ. Тус улсын иргэдийг НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг тавьсан хоригийн хүрээнд ийм шийдвэр гаргасан байна.
Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар дэлхийн олон улс оронд 100,000 орчим Хойд Солонгосчууд ажиллаж, жилд $500 сая орчмын орлогыг Засгийн газартаа төвлөрүүлдэг гэсэн тоог НҮБ гаргажээ. Гэвч энэ мөнгийг цөмийн зэвсгийн хөтөлбөртөө зарцуулж байна гэж НҮБ үзсэн тул Хойд Солонгосын ажилчдын гэрээг цуцлахыг тушаасан юм.