Францын эмч нар ХДХВ-ын халдвартай өвчтөнийг хорт хавдрын эсрэг эмээр вирустэй эсийг нь дарангуйлах замаар эмчилжээ. Энэ талаар РИА “Новости” агентлаг мэдээлсэн байна.
Пити-Сальпетриер эмнэлгийн эмч нар ХДХВ-ын халдвартай өвчтөн уушгины хавдрын эмчилгээнд хэрэглэх эмийг ууснаар цусанд сонирхолтой өөрчлөлт гарч байгааг илрүүлжээ. Курс эмчилгээний дараа ХДХВ-ын эсийн тоо эрс буурсан байна. Дараа нь вирусын эсийг тоо удаан хугацаанд өсч, T эсийн идэвх ч мөн нэмэгджээ. Энэ нь ХДХВ-ын бие организмд үзүүлэх хариу урвалыг харуулж буй юм. Ингээд 120 хоногийн эмчилгээний дараа цусны шинжилгээгээр ХДХВ-ын байнга, огцом унаж байгаа нь ажиглагджээ.