НийгэмСайт сайтын сониноос...

Өвчтэй эмэгтэйг группээс нь гаргасны улмаас амь нас нь дээсэн дөрөөн дээр байна

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэтчүүд эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр санаачилж, ИТХ-аараа батлуулжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэтийн хэмжээнд ажил эрхэлдэггүй өрх, гэр бүлийн судалгааг нэг бүрчлэн гаргаж тэдгээр айл өрхийн насанд хүрсэн нэг гишүүнийг нь ажилтай, орлоготой болгох зорилт тавьсан байна. Гэвч дээрх хөтөлбөрийг гажуудуулж, иргэний амь насанд “заналхийлсэн” үйлдэл гарчээ.

Өнгөрсөн долоо хоногт тус аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан дээр энэ тухай асуудал тус аймгийн удирдлагуудын чихэнд хүрсэн байна. Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтсийн хамтарсан, хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн чадамжийг тодорхойлдог Группын үзлэгийнхэн нэгэн гэр бүлийн гишүүн, гурван хүүхдийн эхийг группын мөнгөнөөс хасчээ.

Өнгөрсөн даваа гаригийн 04:15 цагт аймгийн БОЭТ-д нэгэн эмэгтэй түргэнээр хүргэгдэн очиж, улмаар сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн байна. Нөхөр, гурван хүүхдийн хамт амьдардаг сайхь эмэгтэй өмнө нь өвчний улмаас группэд байсан аж. Гэтэл тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтсээс түүнийг группэд байх шаардлагагүй гэж үзэн хасчээ.

Гурван хүүхдийн сар бүрийн 20 мянган төгрөг, группын 200 гаруй мянган төгрөгөөс өөр ямар ч орлогын эх үүсвэргүй, угийн хууч өвчтэй, ажил хийх боломжгүй эмэгтэй эм авах мөнгөгүйн учир өвчнөө тэсвэрлэн явсаар эцэст нь сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн очсон байна.

Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=100647

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

4 Сэтгэгдэлтэй

  1. ард түмний нүдэн дээр ажил хийсэн гэж харагдах гэсэн аргаа барсан, худлаа, хөөрхий санаа нь эргээд ард түмэндээ хор болж байгаа юм. Монголчуудын ихэнх хувь нь хүүхдийн 20000, группын мөнгөөр амьдарч байгаа шдээ худлаа юм биш

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close